П.Дуровыг 5 сая еврогийн барьцаагаар суллажээ
2024, 8 сарын 29. 11:490

Лхагва гаргийн орой Францын шүүхээс “Телеграм” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Павел Дуровт эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхийн хяналтан дор суллажээ. Түүнийг 5 сая еврогийн барьцаагаар сулласан бөгөөд Францаас гарахыг хориглож, долоо хоногт хоёр удаа цагдаагийн газарт биеэр очихыг үүрэг болгосон байна.

Парисын прокурорын газраас мэдэгдсэнээр, 39 настай Дуровыг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа платформыг удирдсан, эрх баригчдын хүсэлтээр мэдээлэл өгөхөөс татгалзсан, мөнгө угаах, мансууруулах бодисны наймаа, залилангийн хэрэгт хамтран оролцсон зэрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа аж.

"Блүүмберг"-ийн мэдээллээр 900 сая орчим хүн ашигладаг “Телеграм” мессенжерийг үүсгэн байгуулагч П.Дуровыг наймдугаар сарын 24-ний орой Парисын Ле-Бурже нисэх онгоцны буудалд ирэхэд нь баривчилсан юм. Түүнийг 12 гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэж сэжиглэж байгаа гэж өмнө нь мэдээлж байв. “Ле Фигаро” сонинд мэдээлснээр, орос гаралтай Франц-Эмиратын иргэн болох П.Дуровын хэргийг шалгах ажлыг Дижитал гэмт хэрэгтэй тэмцэх төв (C3N) болон Залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газарт (Onaf) даалгасан байна.

П.Дуровыг “улс төрийн шалтгаанаар” баривчлаагүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон наймдугаар сарын 26-нд мэдэгдсэн юм. “Телеграм”-ын төлөөлөгчид мөн П.Дуровт "нуух зүйл байхгүй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас