Хятадын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт буурчээ
2024, 9 сарын 3. 10:200

Зуны сүүлийн сард Хятадын эдийн засаг өсөлт бууралт зэрэгцсэн үзүүлэлттэй байлаа. Тодруулбал, аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) гэж нэрлэгддэг үзүүлэлт 49.1 нэгж болж, долоодугаар сарынхаас 0.3 нэгжээр буурсныг Үндэсний статистикийн газар болон Ложистик ба худалдан авалтын холбооны мэдээлэл харуулж байна.

Эл үзүүлэлт ийнхүү буурахад халуун цаг уур, усархаг бороо, түүнчлэн зарим салбарын улирлын чанартай үзүүлэлт нөлөөлжээ. PMI индекс нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн идэвхжилийн түвшинг харуулдаг. Уг үзүүлэлт 50-аас дээш байвал салбарын тэлэлт, 50-аас доош бол агшилтыг илтгэнэ. Хэдийгээр улирлын чанартай уналт ажиглагдаж байгаа боловч өндөр технологийн салбарын үйлдвэрлэл өссөнийг Үндэсний статистикийн газар болон Ложистик ба худалдан авалтын холбооны мэргэжилтнүүд онцолжээ. Төмөр зам, сансрын аж үйлдвэр, хөлөг онгоц, цахилгаан тоног төхөөрөмжийн салбарын үйлдвэрлэл болон шинэ захиалгын дэд индексүүд 54 нэгжээс давсан үзүүлэлттэй байна.

Үйлдвэрлэлийн бус салбарын PMI индекс наймдугаар сард 50.3 нэгж болсон нь долоодугаар сарынхаас 10 нэгжээр өссөн үзүүлэлт бөгөөд 20 сар дараалан нэмэгджээ. Үйлчилгээний салбарын эл үзүүлэлт өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь зуны улирлын хэрэглээ юм. Төмөр зам, агаарын тээвэр, шуудан, радио телевиз, сансрын холбооны үйлчилгээ, харилцаа холбоо, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээний бизнесийн идэвхжил 55 нэгжээс давсан байна. Түүнчлэн барилгын салбарын PMI наймдугаар сард 50.6 нэгжийн үзүүлэлтэй гарчээ. Үүний зэрэгцээ, энэ салбарын судалгаанд хамрагдсан худалдан авалтын менежерүүдийн ихэнх нь зах зээлийн хүлээлт өндөр байгааг нотолсон бөгөөд салбарын дэд индекс 54.7 нэгжид хүрсэн нь нэг сарын өмнөхөөс хоёр орчим нэгжээр өссөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас