Бразилын тамирчин Паралимпын гурав дахь алтан медалиа хүртлээ
2024, 9 сарын 3. 11:220

Бразилын усанд сэлэлтийн тамирчин Габриэлзиньо даваа гарагт 200 м-ийн чөлөөт сэлэлтийн S2 төрлийн финалд гайхалтай амжилт үзүүлж түрүүлснээр Парисын Паралимпын гурав дахь алтан медалиа хүртлээ.

Гаргүй, хөл нь хатингаршсан, 22 настай тэрбээр “Пари-Ла-Дефанс” аренад болсон тэмцээнд 3 минут 58.92 сек-ийн амжилт үзүүлсэн бол бие даасан статустай оролцсон Оросын тамирчин Владимир Даниленко, Чилийн Альберто Абарза Диас нар хоёр, гуравдугаар байр эзэлжээ.

Жинхэнэ нэрийг нь Габриэль Жералдо дос Сантос Араужо гэдэг Бразилын тамирчин Парист 100 м-ийн араар даллах, 50 м-ийн араар даллах төрлүүдэд алтан медаль хүртээд байсан юм.

“Үүрэг даалгавраа биелүүлсэн мэт мэдрэмж төрж байна. Яагаад гэвэл би Парист гурван алтан медаль авах зорилготой ирсэн. Тиймээс би маш их баяртай байна” гэж Габриэлзиньо ярилаа.

“Токио-2020” наадмаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан Бразилын тамирчин ийнхүү амжилтаа ахиулж чаджээ.

Габриэлзиньо наймдугаар сард Франс-Пресс агентлагт ярилцлага өгөхдөө, 100 м-ийн араар даллах төрөлд өмнө нь хүртсэн мөнгөн медалийнхаа өнгийг алт болгон хувиргаж, гурван алтан медаль авахыг зорьж байна гэж байсан юм.

Баасан гарагт тэрбээр эрэгтэйчүүдийн 50 м-ийн чөлөөт сэлэлтийн S3 төрөлд өрсөлдөнө.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас