Африктай хамтран ажиллах 10 төлөвлөгөөг Ши Жиньпин санал болгожээ
2024, 9 сарын 5. 16:140

Хятад улс Африкийн орнуудтай хамтран түншлэлийн үйл ажиллагааны 10 төлөвлөгөөг хэрэгжүүлж, шинэчлэлийг хамтаар ахиулахад бэлэн байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр мэдэгдлээ.

Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь Хятад, Африкт амьдардаг бөгөөд Хятад, Африкийг шинэчлэхгүйгээр дэлхий дахинд шинэчлэлт хийгдэхгүй гэж Ши Жиньпин 2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын /FOCAC/ дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолын үеэр хэлсэн байна.

Ирэх гурван жилд хэрэгжүүлэх түншлэлийн 10 төлөвлөгөө нь соёл иргэншлээс харилцан суралцах, худалдааг хөгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа, харилцан шүтэлцээ, хөгжлийн хамтын ажиллагаа, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, амьжиргаа, ард түмэн хоорондын болон соёлын солилцоо, ногоон хөгжил, аюулгүй байдал зэрэг салбарыг хамарсан байна.

Ши Жиньпин Хятад-Африкийн харилцааг ерөнхийлөн тодорхойлохдоо, шинэ эрин дэх хамтын ирээдүйтэй Хятад-Африкийн хамтын нийгэмлэг болгохыг санал болгожээ. Мөн Хятад улстай дипломат харилцаатай Африкийн бүх орон ба Хятад хоорондын хоёр талын харилцааг стратегийн түвшинд хүргэхийг санал болгосон байна.

Хоёр талын 70 орчим жилийн цуцалтгүй хүчин чармайлтын ачаар Хятад, Африкийн харилцаа түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрээд байгааг Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас