
АНУ-ын Нью Жерсид багийн бүрэлдэхүүнд нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн цэргүүд багтаж болох хүйс харгалзахгүй Виржиниа ангиллын түргэн давшилтын шумбагч онгоц тэнгисийн цэрэгт ашиглагдаж эхэлжээ.
Шумбагч онгоцыг анх 1900-аад оны эхээр цэргийн зэвсэглэлд оруулснаас хойш шумбагчийн багийнхан үргэлж эрэгтэй цэргүүдээс бүрддэг байлаа. Хожим нь харин 2010 онд Пентагон шумбагчийн багт эмэгтэй цэрэг элсэхийг зөвшөөрсөн ч угаалгын өрөөний асуудал, хувийн орон зай дутмаг гэх мэт шалтгаанаас болж бодит байдал дээр шумбагчийн багт эмэгтэй цэрэг үүрэг гүйцэтгэх бараг боломжгүй байсан юм.
Тэгвэл, албаныхны хэлж байгаагаар шинээр АНУ-ын тэнгисийн цэргийн зэвсэглэлд нэмэгдэж байгаа дээрх шумбагч өнөөгийн байдлаар хамгийн хурдан, хамгийн дэвшилтэт, түргэн давшилтын, аль ч хүйсийн хүн үүрэг гүйцэтгэхэд аливаа асуудал тулгарахааргүй болсноороо түүхийн шинэ хуудсыг нээхүйц бүтээл гэнэ. Мөн цаашид Колумб ангиллын гэх мэт бүх цөмийн хөдөлгүүрт шумбагчийг энэ загвараар аль ч хүйсэд тохирохоор болгон бүтээх гэнэ.
Шинэ шумбагчийн унтлагын хэсэг болон угаалгын өрөөний хэсэг өмнөхөөс илүү хаалттай, хавхалга болон бусад төхөөрөмж эмэгтэй хүний хүч, өндөр, сэтгэлгээнд тохирохоор болсон хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
Статистик мэдээллээс үзвэл өдгөө АНУ-ын зэвсэгт хүчинд шумбагчийн албанд мэргэшсэн 700 гаруй эмэгтэй цэрэг бий гэнэ.
Шинэ шумбагчийн багт дээд тал нь 135 цэрэг багтах боломжтой, 115м урт, 11м өргөн, 250м хүртэл гүнд шумбах чадалтай аж.
Эх сурвалж: RT