Танд яагаад хариу и-мэйл ирсэнгүй вэ?
2021, 7 сарын 26. 18:261

И-мэйлээ илгээлээ. Нааштай хариу ирнэ гэж найдлаа. Гэтэл? Яг л хэн нэгэнтэй үерхэж байгаа мэтээр сүүлд юу гэж бичсэн болохоо, ямар нэгэн буруу зүйл хийсэн эсвэл хэлсэн эсэхээ эргэн нэг харна, бодно бас гайхна.

  • 1. Таны и-мэйл хэтэрхий урт байжээ.

Нэгэн сонирхолтой судалгааны үр дүнтэй танилцъя. Хүмүүс өдөрт 100 тэрбум илүү и-мэйл илгээдэг байна. Долоо хоногт нийт илгээгддэг и-мэйлүүдийн 28%-г цахим шуудангаар илгээдэг. Тэдгээрийн 65%-г нь хамгийн түрүүнд жижиг дэлгэцээр хардаг. Ингэхэд ердөө л 15-20 секунд зарцуулдаг аж. Тэгэхээр хүлээн авагчид таны илгээсэн мэйлтэй нэг бүрчлэн танилцахгүй, зурвасхан хараад өнгөрдөг аж.

Хоёр зүйлийг л ойлго: И-мэйл уншихад асар их хугацаа зарцуулдаг. Гэтэл бидний анхаарал маш богино хугацаанд л төвлөрч чаддаг.

Хэрэв и-мэйл уншихад тийм бага цаг зарцуулдаг бол зурвас нь өөрөө урт байх хэрэг алга. Та одоо зурвасаа дахин нэг хараад үз дээ. Тавхан өгүүлбэрт багтаагаад бичиж болох байсан зүйлийг цэгцтэй, үзэмжтэй нь аргагүй таван параграф болгосон байна уу?

  • 2. Таны хүсэлт тодорхой бус байв.

Би ч гэсэн өгүүлэл бичээд байна уу гэмээр и-мэйл бичдэг байсан. Толгой доторх хамаг бодлоо цаасан дээр буулгасан мэт бичдэг байсан. Ийм төрлийн и-мэйлүүд үнэхээр аймшигтай. Би ийм төрлийн и-мэйлүүдээ дахин уншаад нэг л зүйлийг ойлгодог “Би юу бодож эсвэл юу хүсэж байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй байж. Ингээд л үүнийгээ нуухын тулд олон зүйл нуршиж”.

Таны ойлгохгүй байгаа зүйлийг хүлээн авагч уншаад ойлгох болов уу?

  • 3. Хэргийн зангилаа нь танд биш тэдэнд байжээ.

Харамсалтай нь найруулга сайн и-мэйл, боловсон утасны дуудлагуудад хүртэл хариу өгөхгүй байх тохиолдол олон гардаг. Үүнийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Хүлээн авагчид ч гэсэн хүн гэдгийг санаарай. Хүмүүс эцсийн хугацааг ягштал баримталдаггүй, ажил амьдралынхаа тэнцвэрийг олох гэж тэвдэж явдаг. Мөн дарга болон үйлчлүүлэгчдийн эвийг олох хэрэгтэй, эсвэл ажлаа орхихоор шийдсэн ч хүн байж болно.

Хэрэв таны хамтран ажиллагч чухал асуудал дээр хариу өгөөгүй, биечлэн уулзаад ч нэмэргүй бол менежер юм уу удирдах албан тушаалтандаа сонордуулах хэрэгтэй.

  • 4. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь та байжээ.

Үүнийг ч гэсэн хүндээр тусгах хэрэггүй. Та хүнийг хүчээр хариу бичүүлж чадахгүй. Мөн зан араншин таарч тохирохгүй байхад хүчээр өөртөө дуртай болгож ч чадахгүй. Тиймээс та бусдаар хүндлүүлдэг болохын тулд өөрийн зарим нэг зан араншин дээр анхаарах хэрэгтэй байх. Та хүндлэгдэж эхэлбэл манлайлагчийн төрхтэй болж байна гэсэн үг. Манлайлагчдыг барагтаа л бол тоохгүй, хариу өгөхгүй орхино гэж байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35