Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
4 сарын 25. 16:260

Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” цөмийн хөдөлгүүрт хөлөг онгоц энэ долоо хоногт Виржиниа муж улсаас Токиогийн ойролцоох Ёкосүка хот дахь тэнгисийн цэргийн баазыг зорин хөдөлнө гэж АНУ-ын армийн командлал лхагва гарагт мэдэгджээ. Уг хөлөг онгоц “Рональд Рейган” хөлөг онгоцны оронд үүрэг гүйцэтгэх юм.

Өмнө нь 2008-2015 оны хооронд тус баазад байрлаж байсан “Жорж Вашингтон” хөлөг онгоц пүрэв гарагт Норфолк хот дахь тэнгисийн цэргийн баазаас хөдөлж, Өмнөд Африкийн Сайн итгэлтийн хошууг тойрон Номхон далайгаар аялна гэж дээрх мэдэгдэлд дурджээ.

Энэ оны эцэс гэхэд Японы боомт хотод ирэхээсээ өмнө уг нисэх онгоц тээгч хөлөг онгоц Аргентин, Бразил, Чили, Колумби, Эквадор, Перу, Уругвай зэрэг орны байлдааны хөлөг онгоцуудын хамт аялах төлөвлөгөөтэй байгаа гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн мэдэгджээ. Мөн Бразил, Чили, Перугийн боомтуудад зогсох ажээ.

АНУ-ын хуулийн дагуу тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг хилийн чанадад байрлуулах хугацаа нь хамгийн ихдээ 10 жил байдаг тул “Рональд Рейган”-ыг их засварт оруулахаар төлөвлөж байгаа юм.

2008 онд “Жорж Вашингтон” Ёкосүкад ирсэн нь цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг Японы боомтод анх удаа удаан хугацаагаар байрлуулсан тохиолдол байлаа.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47