Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
4 сарын 25. 16:180

Тархиндаа чип суулгуулсан 76 настай саа өвчтэй эрэгтэй 8 ханз үсгийг бичиж чадсан тухай Жэжян их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ. Энэ тухай “Жунсиншэ” мэдээллийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Уг өвчтөн самбар дээр ханз үсэг бичихийн тулд бодлоороо робот гарыг удирдаж чаджээ. Эрдэмтдийн хэлснээр, мэдрэлийн суулгац нь өвчтөний тархины дохиог тайлж, ханз үсэг бичих дохиог робот гарт дамжуулсан байна. Өвчтөний бичих гэж бодсон хятад үсгүүдийг мэдрэлийн суулгац 91 орчим хувийн нарийвчлалтайгаар таньжээ. Цагаан толгойн үсгээр бичихээс ялгаатай нь гэвэл, хятад ханзыг тархи-компьютерийн интерфейс ашиглан бичих нь илүү төвөгтэй байдаг ажээ.

Энэхүү судалгаа нь ирээдүйд саа өвчний улмаас ярих, хөдлөх чадвараа алдсан хүмүүс гадаад ертөнцтэй дахин холбоо тогтоох боломжийг олгоно гэдгийг Жэжян их сургуулийн эрдэмтэд онцоллоо.

Ташрамд сонирхуулахад, Орос, Америкийн эрдэмтэд нугас нь гэмтсэний улмаас саажилттай болсон нэгэн өвчтөний тархи, нугасанд имплант суулгаснаар уг эрэгтэй алхаж чаддаг болсон тухай “Nature Medicine” сэтгүүлд мэдээлсэн байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47