АНУ 16 аяллын цэгийг коронавирусийн маш өндөр эрсдэлт бүсээр нэмэн нэрлэжээ
2021, 8 сарын 4. 10:210

Даваа гарагт АНУ-ын Өвчин хяналт, сэргийллийн төвөөс Грек, Ирланд, Виржинийн арлууд зэрэг нийт 16 аяллын цэгийг коронавирусийн маш өндөр эрсдэлтэй бүсээр нэмэн нэрлэжээ.

Тус төвийн мэдээлж байгаагаар эрсдэлийн зэрэг дөрөвдүгээр түвшинд байна гэдэг нь коронавирусийн маш өндөр эрсдэлтэй гэсэн үг бөгөөд ард иргэд тэдгээр улс, аяллын цэгүүд рүү аялахаас зайлсхийх шаардлагатай хэмээжээ. Хэрэв зайлшгүй аялах болбоос эхлээд вакциндаа бүрэн хамрагдсан байх учиртай гэнэ.

Мөн олон нийтэд хүргүүлсэн зөвлөмждөө вакциндаа бүрэн хамрагдтал бүх төрлийн олон улсын аяллаас зайлсхийхийг зөвлөжээ.

Түүнчлэн “Вакциндаа бүрэн хамрагдсан аялагчид коронавирусээр халдварлах, цаашлаад вируст халдвараа бусдад түгээх нь бага байдаг. Гэсэн хэдий ч олон улсын аялал нь бас нэгэн аюул дагуулж байгаа нь вакциндаа бүрэн хамрагдсан аялагчид коронавирусийн шинэ хувилбаруудаар өвчлөх, бусдад тараах эрсдэлтэй” гэдгийг хэлсэн байна.

Харин хэрхэн эрсдэлт бүс, аяллын цэгүүдийг тодорхойлж байгаагаа Өвчин хяналт, сэргийллийн төвөөс “сүүлийн 28 өдөрт 100 мянган хүн тутамд 500-аас дээш хүн коронавирусээр халдварласан тохиолдолд маш өндөр эрсдэлтэй бүсэд тооцож байгаа” хэмээжээ.

Тийнхүү нийт 16 аяллын цэгийг өндөр эрсдэлт бүсээс маш өндөр эрсдэлт бүсийн тоонд нэмэн оруулжээ. Үүнд: Андорра, Кюрасао, Гибралтар, Грек, Гваделуп, Иран, Ирланд, Мэний арал, Казахстан, Лесото, Ливи, Мальта, Мартиник, Сэйнт Бартелеми, Сэйнт Мартин, Виржинийн арлууд багтсан юм.

Ингэснээр тус жагсаалтад нийт 70 улс, аяллын цэгүүд бичигджээ. Тэдгээрийн дунд Монгол улс байгаа юм.

Цагаан ордны зүгээс дельта хувилбар ихээр бүртгэгдэж байгаатай холбогдуулан хоригууд үргэлжлэн хэрэгжинэ гэдгийг ч мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35