Израиль улсын ард иргэд вакцины гурав дахь тунгаа хийлгэх болжээ
2021, 8 сарын 12. 17:250

Израиль улсын ерөнхий сайд Нафтали Беннет 60-аас дээш настай израильчуудыг вакцины гурав дахь тундаа яаралтай хамрагдахгүй бол эрсдэлтэй нөхцөлд байгааг анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын засгийн газраас вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 5 болон түүнээс дээш сарын хугацаа өнгөрсөн 60-аас дээш насны иргэдээ гурав дахь тунд хамруулахаар шийдвэрлэсэн байна. Одоогийн байдлаар нийт 262500 хүн гурав дахь тундаа хамрагдаад байгаа юм.

Тэгвэл ерөнхий сайдын гэр бүл, найз нөхдөдөө зориулсан хувийн дуут зурваст тэрээр “Ирэх хоёроос гурван долоо хоногт вакцины гурав дахь тундаа хамрагдаагүй 60-аас дээш насны ард иргэд коронавирусийн улмаас хүндээр өвчлөх магадлал гурав дахь тунгаа хийлгээд тав л хонож байгаа иргэдтэй харьцуулахад 6 дахин их байгаа” гэдгийг хэлсэн байна.

 

Израиль улсад өчигдөр л гэхэд 3430 шинэ тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 250 хүний биеийн байдал маш хүнд байгаа хэмээжээ.

Хэдийгээр коронавирусийн шинэ тохиолдлын тоо, эмнэлгийн тусламж авах хүмүүсийн тоо өсөж байгаа ч өмнөх давлагаатай харьцуулахад хамаагүй бага байгааг вакцинжуулалттай холбон тайлбарлажээ.

Түүнчлэн засгийн газраас нь коронавирусийн хоригоо чангатгаж, АНУ, Итали, Франц зэрэг хэд хэдэн улсаас ирэх жуулчдыг вакцины гэрчилгээтэй эсэхээс үл хамааран тусгаарлахаас журамлажээ.

Мөн засгийн газрын зүгээс ард иргэдээ шаардлагагүй тохиолдолд, дотоод орчинд болох уулзалт, цуглаанаас зайлсхийх, үнсэх, гар барих зэрэг үйлдэл хийхгүй байхыг зөвлөсөн байна.

 

Өнгөрсөн сард Израиль улс Аргентин, Беларусь, Бразил, Кипр, Гүрж, Их Британи, Энэтхэг, Киргиз, Мексик, Орос, Испани, Өмнөд Африк, Турк, Узбекистан зэрэг улсуудаас ирэх хүмүүсийг Израилийн удирдах байгууллагаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд нэвтрэхийг бүрэн хоригложээ.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35