АНУ: Вакцин хийхийг эсэргүүцсэн жагсаалд нэг хүн хутгалуулж, хоёр сэтгүүлч дайралтад өртжээ
2021, 8 сарын 16. 11:331

Коронавирусийн вакциныг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод болж, нэг хүн хутгалуулж, дор хаяж хоёр сэтгүүлч дайралтад өртсөнөөр хүчирхийллийн шинжтэй болжээ.

 

 

KABC-TV сувгийн мэдээлснээр вакциныг эсэргүүцэгчид “эмнэлзүйн дарангуйлал”-ын эсрэг жагсаал зохион байгуулж байхад тэднийг эсэргүүцсэн хүмүүс бямба гарагийн үдээс хойш Сити Холлын гадаа цугларчээ.

Тус жагсаал нь вакцины гэрчилгээ нэвтрүүлэхийн эсрэг хариу арга хэмжээ болж, өрнөсөн боловч хэрүүл маргаан дэгдэхийн хэрээр нөхцөл байдал хурцдаж, нэг эр шархадсан байна.

 

 

Ням гарагт Лос Анжелесын галт зэвсгийн хэлтсээс шархадсан эрийн биеийн байдлын тухайд шинэ мэдээлэл өгч чадахгүй нь хэмээсэн бөгөөд одоогоор хэнийг ч баривчлаагүй байгааг хэлжээ.

 

Түүнчлэн KPCC сувгийн сурвалжлагч Фрэнк Столцег ажил үүргээ гүйцэтгэж, сурвалжилга авахыг оролдоход амны хаалт зүүхийг эсэргүүцэгчид хэл амаар доромжилж, биед нь халдсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тухай мэдээлсэн байна. Сурвалжлагч өөрийн Твиттер хуудаснаа, “Миний ажлын 30 жилийн хугацаанд огт болж байгаагүй зүйл өнөөдөр надад тохиолоо. Лос Анжелест. Сити Холлын гадна болсон вакцины эсрэг жагсаалын үеэр хэсэг залуус намайг түлхэж, өшиглөж, харааны шилийг минь аваад хаячихсан” гэж бичжээ.

Мөн өөр нэг телевизийн сувгаас нийтэлсэн бичлэгт бас нэг сэтгүүлчийг дайрч байгаа дүрс байх бөгөөд сэтгүүлчийн өөрийн нийтэлсэн бичлэгт зодоон хэрхэн эхэлж байгааг үзүүлсэн байжээ.

 

 

Жагсаалын үеийн зураг, бичлэгүүдээс үзэхэд зарим нэг хүний царайг таньж болохоор байсан бөгөөд улмаар жагсаалд оролцогчид дунд “үзэн ядалтын бүлэглэл” болох Прауд Бойс гэх бүлгэмийн гишүүд байсан байна.

Лос Анжелесын цагдаагийн албанаас хэлснээр одоогоор ямар нэг баривчилгаа яваагүй байгаа ба хэрэг мөрдөн шалгах шатандаа яваа гэжээ.

 

Харин бүсийн удирдах албаныхан жагсаалыг буруу гэж үзэж байгаа юм. Тэдний дундаас хотын зөвлөлийн ерөнхийлөгч Нюри Мартинез “Тэд бол эх орончид биш. Вакцин хийлгэхгүй, амны хаалт зүүхгүй байх нь эх оронч байдал биш. Энэ бол тэнэглэл. Бид хүчирхийллийн оролцоогүйгээр өөр өөр үзэл бодолтой байх хэрэгтэй” гэдгийг хэлсэн байна.

 


Эх сурвалж: Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
ww
66.181.161.118
   /
2021, 8 сарын 17. 9:25

www

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35