Жо Байден Талибанчуудын эзлэн түрэмгийлэлд Афганы удирдагчдыг буруутгалаа
2021, 8 сарын 17. 11:283

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Афганистанаас цэргээ татан гаргах шийдвэр нь АНУ-ын хувьд зөв байсан гэдгийг дахин хэлжээ.

Тэрээр, “Би өөрийн шийдвэртээ бат зогсож байна. Тэндээс цэргээ гаргаж авахад хэзээ ч тохиромжтой цаг байдаггүйг 20 жилийн дараа би хэцүү аргаар ойлголоо” гэж хэлсэн байна.


Хэдийгээр Жо Байден Талибанчуудын эзлэн түрэмгийлэл төсөөлснөөс нь хурдан болсныг хүлээн зөвшөөрч байсан ч АНУ бүхий л боломжит үр дагаврыг тооцож үзсэн харин Афганы зэвсэгт хүчин муу ажилласан хэмээжээ.

Жо Байден:

-Үнэн гэвэл тэд бидний төсөөлснөөс илүү хурдан хөдөлсөн. Тэгээд юу болсон бэ? Афганистаны улс төрийн удирдагчид бууж өгч, улсаасаа дүрвэсэн. Афган цэргүүд зарим нөхцөлд тулалдах ч үгүй бууж өгсөн.

Афган улсын цэргүүд өөрсдөө тулалдах ч хүсэлгүй байхад Америк цэргүүд тэдний өмнөөс дайнд тулалдаж, амь эрстэж болохгүй гэдгийг хэлжээ.

Ерөнхийлөгч Жо Байденд тус нөхцөл байдлаас үүдэн ихээхэн шүүмжлэл ирж байгаа билээ. Хэдий тийм ч тэрээр шийдвэр гаргах эрхийг өөр нэг ерөнхийлөгчид дамжуулахын оронд шүүмжлэлийг хүлээн авахыг илүүд үзэх болно гэдгээ илэрхийлсэн байна.

АНУ-ын зүгээс цаашид ч бүс нутгийн дипломат харилцааг үргэлжлүүлж, Афганы ард иргэдийн үндсэн эрхийн төлөө дуугарах болно хэмээжээ.

Түүнчлэн хэрэв Талибанчууд Кабулын нисэх буудал дахь цэргийн ажиллагаанд саад учруулах, Нэгдсэн улсын албан хаагчийн биед халдах тохиолдолд хүч хэрэглэх болно хэмээн тангарагласан байна.

Басхүү Афганистаны дайн удаан хугацаанд үргэлжлэх нь АНУ-ын стратегийн өрсөлдөгчид болох Орос, Хятад улсад илүү ашигтай болохыг хэлсэн юм. Тэрээр “Тэд АНУ-ыг Афганистаны тодорхойгүй байдлыг тогтворжуулахын тулд хэдэн тэрбум доллароо шавхахыг харахдаа таатай байх болно” хэмээжээ.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
everyday
66.181.165.114
   /
2021, 8 сарын 17. 11:54

hello

mona
66.181.165.114
   /
2021, 8 сарын 17. 11:54

nice

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35