Олимпын мөнгөн медалиа зарж, зүрхний гажигтай хүүхдийн хагалгаанд хандивлажээ
2021, 8 сарын 20. 10:020

Токио 2020 Олимпын наадам зохион байгуулагдсанаас хойш ердөө гуравхан өдрийн дараа Польш улсын жад шидэлтийн тамирчин Мариа Магдалена Андрейчик Олимпын мөнгөн медалиа дуудлага худалдаанд оруулж, 8 сартай, төрөлхийн зүрхний гажигтай нярайн хагалгааны зардлыг төлөхөд туслахаар болжээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт өөрийн Фэйсбүүк хуудаснаа медалиа зарж, дуудлага худалдаанаас орж ирсэн мөнгийг Милошек Малисагийн хагалгааны төлбөрт нэмэрлэх тухайгаа мэдэгдсэн нийтлэл бичсэн юм.

Хүүгийн нэр дээрх хандив цуглуулах пэйжийн мэдээллийг үзвээс, Милошек хүү гэрийн асаргаанд байгаа бөгөөд яаралтай АНУ-д хагалгаанд орох шаардлагатай байсан ажээ.

 

Тэгвэл Мариа энэ долоо хоногт дуудлага худалдааны ялагчийг зарласан байна.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Польшийн сүлжээ дэлгүүр Забка хамгийн өндөр үнэ буюу 125 мянган ам.долларыг хэлжээ.

Забка сүлжээ дэлгүүр дуудлага худалдаанд оролцож ялсныхаа дүнд медалийг авах байсан ч медалийг Мариад өөрт нь үлдээсэн гэнэ.

Тэдний зүгээс өөрсдийн Фэйсбүүк хуудаснаа,Бид өөрийн улсын Олимпын медальтныхаа үнэлж баршгүй сайхан сэтгэлт үйлийг үзээд үнэхээр их сэтгэл хөдлөлөө. Тийнхүү бид Токиогийн Олимпын медалийг өөрийн хэчнээн гайхалтай хүн болохыг харуулсан хатагтай Мариад өөрт нь үлдээхээр шийдлээ” хэмээжээ.


Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35