Жо Байден хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын 5.8 тэрбум долларын зээлийг тэглэнэ
2021, 8 сарын 20. 12:080

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хөгжлийн бэрхшээлтэй 323 мянган оюутны сургалтын зээл болох 5.8 тэрбум ам.долларын өрийг тэглэхээ пүрэв гарагт мэдэгджээ. Энэ нь түүний ерөнхийлөгч болсноосоо хойш зээл тэглэж байгаа хамгийн их хэмжээний мөнгөн дүнтэй цор ганц тохиолдол юм.

Зээл тэглэх арга хэмжээ зөвхөн байнгын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамрах аж.

АНУ-ын Боловсролын яамнаас мэдээлснээр тэдний зүгээс зээлийн тэглэлтийн хүрээнд оюутнуудаас орлогын мэдүүлэг шаардахгүй гэсэн юм.

Түүнчлэн Боловсролын яамнаас оюутны зээлийн эргэн төлөлтийг 2022 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулахаа ч мэдэгджээ. Мөн зээл авсан оюутнуудын зээлийг тэглэхдээ зээлдэгч нарт чирэгдэл учруулахгүй үүднээс удирдлагын түвшний мэдээллийг шүүн автоматаар цуцлах болно гэдгээ ч хэлсэн байна.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35