АНУ: Калифорни мужид 40 мянган орчим иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ
2021, 8 сарын 24. 23:250

Калифорни мужид сүүлийн хэдэн сарын турш ой хээрийн түймэр дэгдэж байгаагаас үүдэн 40 гаруй мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тухай захирамж мужийн захиргаанаас гаргажээ.

Түүнчлэн хээрийн түймрийн утаа салхинд тархаж, ойролцоох бүс нутгуудын оршин суугчдын эрүүл мэндэд заналхийлж байгаа аж.

Орон нутгийн цагаар 24-ний өдөр CNN-ийн мэдээлснээр, энэ зун Калифорнийн хойд хэсэгт тархсан 9 том хэмжээний ой хээрийн түймрийн улмаас 615 хувийн орон сууц сүйдэж, 42,000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсон тухай онцолжээ.

Ой хээрийн түймэр маш хурдацтай тархаж, хот суурин газруудад хүртэл аюул учруулж эхэлснээр цахилгаан болон хийн хангамж зарим бүс нутагт тасалдсан байна.

Одоогийн байдлаар 2000 гаруй гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа хэдий ч үр дүнд хүрэхгүй байгаа тул мужийн амбан захирагч Гэвин Ньюсом АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденээс тус бүс нутгийг гамшгийн онц аюултай бүс болгон зарлахыг хүссэн байна.

Энэ он гарсаар Калифорни мужид гарсан түймрийн улмаас 1.57 сая акр газар (6353 км2) шатсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед дэгдэж байсан ой хээрийн түймрээс даруй 460,000 акр газраар (1861 км2) илүү хохирол учруулаад буй үзүүлэлт юм.

Харамсалтай нь энэхүү хохиролын хэмжээ цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Учир нь жил бүрийн 10, 11-р саруудад ой хээрийн түймэр хамгийн ихээр гардаг үе юм.

Эх сурвалж: KBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35