Афганистан: Талибанчууд “баруунжсан” хувцсыг хориглож магадгүй нь
2021, 8 сарын 25. 10:450

Талибанчууд барууны загварыг дагасан хувцас хэрэглээтэй хүмүүсийг шийтгэж байна гэх мэдээ гарахтай зэрэгцэн афгани залуус жинс өмссөнийхөө хариуд ташуурдуулжээ.

Фэйсбүүк хуудаснаа ихээхэн хандалт аваад буй постноо нэгэн афгани залуу өөрийг нь болоод найзуудыг нь талибанчууд Исламын шашныг үл хүндэтгэсэн гэж буруутгаж, бууны хошуу тулган зодож, ташуурдсан хэмээжээ.

Залуугийн хэлж байгаагаар түүнийг найзуудтайгаа Кабул хотын гудмаар алхаж явахад талибанчууд тэднийг саатуулж, зарим нь зугтаж чадсан ч үлдсэн нь талибанчуудын дайралтад өртсөн гэнэ.

Талибанчуудын өмнөх засаглалын үед “баруунжсан” хувцас өмссөнийхөө хариуд дайралтад өртөж, хүндээр гэмтэл авч, зарим тохиолдолд амиа алдсан тухай мэдээлэл ихээхэн тархаад байсан билээ.

Тэгвэл энэ удаад талибанчууд илүү шинэлэг аргаар засаглах болно гэж амлаж байсан ч Шаритын хуулийг улсдаа мөрдүүлнэ гэж хэлснээс улбаалан афганичууд болоод олон улсын хүрээнд ихээхэн зовнил дагуулж байгаа юм.

Тэдний зовнил үнэн болохыг батлах шиг талибанчууд Афганистаны засгийн эрхийг булааснаас хойш подволк, жинс өмссөн залуус зодуулсан хэд хэдэн хэрэг гарсан билээ.

Түүнчлэн Афганистан улсын Этилаатроз сонины газраас мэдээлж байгаагаар тэдний сэтгүүлчид ч афгани хувцас өмсөөгүйгээс болж дайралтад өртсөн хэмээжээ.

Afghans face 'fingers cut off for nail varnish' & 'flogged for wearing jeans'  - Opera News
Одоогоор хэдий эрэгтэйчүүдийн юу өмсөж болох, болохгүйг заасан журам гараагүй байгаа ч ийнхүү барууны хэв маяг шингэсэн хувцас хэрэглэлийг талибанчууд хориглож байж болзошгүй ажээ.

Улмаар ийнхүү эрэгтэйчүүдийн өмсөх хувцас хэрэглэлийн асуудалд оролцож байгаагаас үзвэл, талибаны засаглал дор эмэгтэйчүүдийн эрх хэрхэх нь тун бүрхэг байгаа юм.

Одоогийн байдлаар Кабул болон бусад хотуудад охид бүсгүйчүүд ажлаасаа албан хүчээр гарч байгаа ба Шаритын хуулийн дагуу бурка өмсөх шаардлага үүссэн тул бурканы үнэ хоёроос гурав дахин өсөөд байгаа ажээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35