Талиб: Эмэгтэй оюутнуудад эмэгтэй багш л хичээл заана
2021, 9 сарын 6. 12:090

Талибууд Афганистан улсыг эзэлснээс хойш тус улс дахь охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал олон улсын анхаарлын төвд байсан. Тэгвэл талибуудын зүгээс эмэгтэй оюутнуудыг ямар нөхцөлийн хүрээнд сургах талаар тогтоолыг танилцуулжээ.

Тус тогтоол нь энэ долоо хоногоос хувийн их дээд сургуулиуд үйл ажиллагаагаа нээж буйтай холбогдуулан гарсан байна.

Улмаар афганий хувийн их сургуулиудад суралцагч эмэгтэйчүүд абая нөмрөг, никаб зүүх шаардлагатай бөгөөд эрэгтэй, эмэгтэй оюутнууд нэг ангид суралцаж болохгүй, боломжгүй тохиолдолд хөшгөөр тусгаарлагдан суух ёстой гэх зэргээр тогтоолд тусгажээ.

Талибын боловсрол хариуцсан удирдлагуудаас хүргүүлсэн хэдэн хуудас урт тогтоолд эмэгтэй оюутнуудад зөвхөн эмэгтэй багш нар багшлах ёстой гэж тусгасан ба эмэгтэй багш олдохгүй бол өндөр ёс суртахуунтай, хөгшин, эрэгтэй багшаар хичээл оруулж болно гэсэн байна.

Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёр өөр гарцаар гарч, сургуульдаа өөр тусдаа хаалгаар орох ёстой ч гэж тусгажээ. Басхүү эрэгтэй, эмэгтэй оюутнууд хонгилд холилдохоос сэргийлж эмэгтэйчүүдийн хичээлийг таван минутын өмнө дуусгаж байхаар заасан байна. Цаашилбал эрэгтэйчүүдийг их сургуулийн байгууламжаас гарч дуустал эмэгтэй оюутнууд хүлээлгийн өрөөнд суух ёстой гэнэ.

Тогтоолд эмэгтэйчүүдийг заавал бурка өмсөхийг тулгаагүй ч никаб бурка хоёр тийм ч их ялгаагүй билээ. Учир нь бурканаас ялгаатай нь никаб өмсөхөд нүд л ил гардаг юм. Сүүлийн жилүүдэд Афганистаны жижиг хот, тосгодыг эс тооцвол бурка, никаб зэрэг өмсгөлийг огт өмсөхөө болиод байсан ч тийнхүү талибуудын засаглал эргэн ирсэнтэй холбогдуулан бурка, никабын эрэлт ихэсжээ.

1996-2001 онд талибууд засаглаж байх үеэр охид бүсгүйчүүд боловсролтой болох нь бараг боломжгүй байсан юм. Учир нь эрэгтэй, эмэгтэй оюутнууд нэг ангид сурах нь хориотой байсан бөгөөд эмэгтэйчүүд гэрээсээ гарах бүртээ гэр бүлийн нэг эрэгтэй гишүүнээр харгалзуулж явах шаардлагатай байжээ.

Харин энэ удаад талибууд эмэгтэйчүүдийн суралцах эрхийг хангах гэж хичээж байгаа гэдгийг тэдний тогтоолоос харж болох юм гэдгийг тус улсын нэгэн их сургуулийн профессор хэлсэн байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04