Дэлхийн тэргүүн баян Жефф Безос мөнхийн амьдралыг мөрөөддөг үү?
2021, 9 сарын 8. 0:220

Амазоны үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баян Жефф Безос саяхан хөгшрөлтийг удаашруулдаг генетикийн судалгаанд нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулжээ.

Британийн хэвлэл мэдээллийн Sky News агентлагийн өнгөрөгч 6-ны өдөр мэдээлснээр Безос нь генетикийн дахин програмчлах гарааны компани болох Altos Labs-т дор хаяж хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдээлэв. Безосын одоогийн хөрөнгө 200 орчим тэрбум ам.доллар юм.

Безос сүүлийн үед хөгшрөлтийн эсрэг технологийг ихээр сонирхох болсон ба өнгөрсөн долдугаар сард Амазоны гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буухдаа хувьслын биологич Ричард Доукинсын хэлсэн үгнээс иш татан хувьцаа эзэмшигчдэдээ огцрох тухай мэдэгдэл илгээж байжээ. 2018 онд Безос мөн хөгшрөлтийн эсрэг эм үйлдвэрлэдэг биотехнологийн Unity Technology компанид хөрөнгө оруулалт хийжээ.

Энэ оны эхээр байгуулагдсан Altos Labs компани нь Оросын мэдээллийн технологийн чиглэлээр алдартай бизнес эрхлэгч Юрий Милнер болон Безосын хамтран хөрөнгө оруулсан компани юм. Өнгөрсөн 6-р сард Массачусетсийн Технологийн Институтын (MIT) технологийн сэтгүүл болох MIT Tech Review-ийн мэдээлснээр Аltos labs компани хамгийн багадаа 270 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан гэжээ.

Altos labs компани нь хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор генетикийн судалгаа хийж байгаа ба сүүлийн үед дэлхийн түвшний генетикийн эрдэмтдийг ээлж дараалан багтаа элсүүлж байгаа аж. 2012 онд үүдэл эсийн судалгаагаар Нобелийн шагнал хүртсэн Шиня Яманака нь тус компаний шинжлэх ухааны зөвлөлийн тэргүүлэх эрдэмтэнээр ажиллаж байгаа юм.

Тус компаний судалж буй дахин програмчлалын технологи нь эсийг үр хөврөлийн үүдэл эсийн шинж чанар бүхий төлөвт эргэн оруулахын тулд уурагт эс болгон хувиргах явдал юм. Энэ нь хүний ​​амьдрах хугацааг 50 жилээр уртасгах боломжтой гэж компаний зүгээс үзэж байгаа аж.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35