ОХУ: Коронавирусийн улмаас эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн 92 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан
2021, 9 сарын 8. 10:100

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдээлснээр тус улсад коронавирусээр халдварлаад эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн ихэнх хувь нь вакцинд хамрагдаагүй байжээ.

Энэ мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ тэрээр, “Коронавирусээр халдварлаад эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн 92 гаруй хувь нь вакцин хийлгээгүй байсан. Харин вакцин хийлгэсэн ч коронавирусээр халдварлаад эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн биеийн байдал хөнгөн байсан бөгөөд нэг ч хүнд эрчим эмчилгээ шаардагдаагүй” гэсэн юм.

Түүнчлэн өмнө нь коронавирус зөвхөн 60 болон түүнээс дээш насныханд эрсдэлтэй байсан бол одоо жирэмсэн болоод залуу хүмүүст ч эрсдэл дагуулж байгааг тэр цохон тэмдэглэж, “Эрсдэлт бүлгийн хүрээ тэлэх тусам вирусийн тархалтыг зогсоох цор ганц, хурдан шуурхай, үр дүнтэй арга бол вакцинжуулалт. Вакцинжуулалтад хамрагдсанаар зөвхөн халдварын тархалтыг хумиад зогсохгүй, вирус хүний аминд хүрэхээс сэргийлнэ” гэдгийг хэлсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35