АНУ: Амны хаалт зүүгээгүй сурагчийг багш нь ангийнхных нь өмнө шийтгэжээ
2021, 9 сарын 8. 23:580

АНУ-ын бага сургуулийн нэгэн багш амны хаалт зүүхээ мартсан сурагчийн нүүрэнд скочоор амны хаалт нааж ангийнхных нь өмнө шийтгэсэн байна.

Fox News сувгийн 8-ны өдөр мэдээлснээр АНУ-ын Невада мужийн Кларк хотын Редом бага сургуулийн туслах багш дөрөвдүгээр ангийн сурагч хүүг ус уусныхаа дараа амны хаалтаа зүүлгүй ангид орж ирэхэд нь уг хэрэг болжээ. Кларк Хотын захиргаанаас өнгөрөгч 7-р сарын сүүл үеэс эхлэн сургуулиудад амны хаалт зүүхийг үүрэг болгосон юм.

Тухайн үед сурагч ус уусныхаа дараа амны хаалтаа эргүүлж зүүхээ мартан ангид орж ирэхэд багш нь хүүд амны хаалтаа зүүхийг ч анхааруулалгүйгээр бусад сурагчдын өмнө чирж гарган, нүүрэнд нь амны хаалт скочоор наажээ. Уг байдлыг харсан ангийн хүүхдүүд хүүг шоолон инээсэн тухай хэвлэлүүд дурджээ. Тухайн багш өмнө нь ч хүүхдүүдийг ингэж шийтгэж байсан нь батлагдаад байгаа юм.

Хичээлээс тарж ирэхдээ хүү нь ичиж үхэх нь хэмээн уйлсаар орж ирэхэд эцэг эх нь түүнээс юу болсон талаар асуухад хүү нь болсон явдлыг ярьж, ийм үйл явдал ангид нь өмнө нь таван ч удаа давтагдаж байсан гэж ярьсан байна.

Хүүгийн эцэг эх "Хүү минь энэ үйл явдлаас болоод сэтгэлзүйн хувьд гэмтэл аван нийгмийн харилцаанд орж чадахгүй байх вий гэдгээс айж байна.” гээд “ хүүгээ өөр сургууль руу шилжүүлэх талаар бодож байна.” гэжээ.

Кларк хотын Боловсролын газрын зүгээс "Болсон явдлын талаар мэдэж байгаа ба зохих арга хэмжээг авах болно.” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35