Узбекистан руу дүрвэсэн афган нисгэгчдийг Катар дахь АНУ-ын бааз руу нүүлгэн шилжүүлэхээр болжээ
2021, 9 сарын 13. 9:150

Өнгөрсөн сард Афганистаны засгийн газар нуран унах үед хөрш Узбекистан улс руу дүрвэсэн афган нисгэгчдийг Катар дахь АНУ-ын бааз руу нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Тэдний хөлөглөн очсон Афганистаны засгийн газрын мэдлийн агаарын хөлгүүдийг цаашид хэрхэх талаар одоог хүртэл тодорхойгүй байна.

Wall Street Journal сэтгүүлийн орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр өнгөрөгч амралтын өдрүүдэд Узбекистан улсад байгаа Афганистаны засгийн газрын нисгэгчид болон нисэх багийн гишүүд, бусад холбогдох 585 хүнийг гуравдагч орон руу нүүлгэн шилжүүлэх тухай онцлов. Өнгөрсөн сарын 15-нд Талибан бүлэглэл Афганистаны нийслэлд хяналтаа тогтоох үед нисгэгчид, нисэх багийн гишүүд, мөн тэдний гэр бүлийнхэн Узбекистаны өмнөд хэсэгт орших Термез нисэх онгоцны буудал руу 46 агаарын хөлөг хөлөглөн дүрвэсэн юм. Тэд АНУ-аас нийлүүлсэн UH-60 Blackhawk тээврийн нисдэг тэрэг, PC-12 хяналтын онгоц, Оросын Мил (MI)-17 нисдэг тэрэг зэргийг хөлөглөн очсон байна.

АНУ-ын зүгээс 20 орчим жил Афганистаны засгийн газрын цэргүүд болон нисгэгчдийг сургахад асар их мөнгө зарцуулсан гэдэг. Талибууд Афганистаныг эзэлснийхээ дараа нисгэгчдийг тус агаарын хөлгүүдийг унан Афганистан руу буцахыг шаардаж байжээ. Талибан бүлэглэлийнхэнтэй найрсаг харилцаатай байдаг Узбекистан улсын зүгээс нисгэгчид болон бусад хүмүүсийн асуудлыг шийдэж өгөхийг хүсэн АНУ-ын засгийн газарт ханджээ.

Wall Street Journal сэтгүүлд мөн мэдээлснээр нисгэгчид болон бусад хүмүүсийг Катарын Доха хот дахь АНУ-ын бааз руу нүүлгэнэ хэмээн мэдэгдсэн бөгөөд тэдний эцсийн очих газар хаана болох нь тодорхойгүй байгаа юм. Харин Узбекистанд үлдэж буй агаарын хөлгүүдийг хэрхэх нь мөн хараахан тодорхой болоогүй байна. Талибууд нисгэгчдийг эргэж ирэхгүй бол Афганистанд үлдсэн бусад гэр бүлийн гишүүдэд аюул занал учруулна хэмээн сүрдүүлсэн гэж тус сэтгүүлд дурджээ.

Эх сурвалж: Financial News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35