АНЭУ: Дубай хотод дэлхийн хамгийн өндөр алсыг харагч үүдээ нээнэ
2021, 9 сарын 15. 22:150

Өвөрмөц содон архитектурын шийдэл бүхий олон гоёмсог барилга байшингаараа алдартай Дубай хотод бас нэгэн архитектурын гайхалтай бүтээл үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ.

Арабын Нэгдсэн Эмират улсын үзэсгэлэнт эргийн ойролцоо орших Bluewater хиймэл арал дээр дэлхийн хамгийн өндөр алсыг харагч болох “Айн Дубай” нь ирэх сараас ашиглалтад ороход бэлэн болжээ.

Уг бүтээл нь 250 м гаруй өндөртэй бөгөөд энэ нь АНУ-ын Лас Вегас хотод байдаг “High Roller” гэх одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр алсыг харагчаас даруй 82 метрээр илүү байгаа юм. Мөн Их Британийн Лондон хотын Темза голын эрэг дээрх “London Eye”-с хоёр дахин өндөр гэнэ.

Айн Дубай нь 48 бүхээгтэй ба нэг удаад 1750 хүн сууж явах хүчин чадалтай аж. Нэг тойрог тойроход 38 минут зарцуулагдах гэнэ.

Мөн энэхүү бүтээн байгуулалт нь худалдааны төв, зоогийн газар гээд үйлчилгээний цогц шийдлийг үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа аж.

Жуулчид тус алсыг харагчид сууснаар Бурж Аль Араб, Бурж Халифа зэрэг Дубай хотын нэрийн хуудас болсон газруудыг 360 градусаар тольдож, хотын гайхалтай үзэмжийг харах боломжтой болжээ.

 

 

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35