АНУ: Цагаачлах хүсэлт гаргах хүмүүсээс вакцины гэрчилгээ шаардана
2021, 9 сарын 16. 13:100

АНУ-ын Иргэн харьяалал, цагаачлалын албанаас мэдэгдэж байгаагаар энэ оны аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн цагаачлах хүсэлт гаргаж байгаа хүмүүст тавигдах шаардлагад нэмэлт өөрчлөлт оржээ.

Улмаар цагаачлагчаар баримт бичиг мэдүүлж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн үзлэгийн нэг хэсэг болгож, коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээ шаардах гэнэ.

Гэхдээ тухайн шаардлага нь вакцинд хамрагдах насанд хүрээгүй эсхүл суурь өвчтэй, эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцин хийлгэх боломжгүй хүмүүст хамаарахгүй юм.

Харин шашин шүтлэг болоод бусад шалтгааны улмаас вакцин хийлгээгүй хүмүүс өргөдөл бичиж өгөх ёстой ажээ.

Тухайн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа АНУ коронавирусийн эсрэг вакциныг хүний заавал хийлгэсэн байх ёстой вакцины жагсаалтад багтаасан гэнэ. Тус жагсаалтад салхин цэцгийн вакцин, гепатит А вирус, саа өвчний вакцинууд багтдаг юм.


Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35