Францууд Их Сахар дахь Исламын улсын удирдагчийг хөнөөжээ
2021, 9 сарын 16. 15:040

Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны мэдэгдсэнээр Их Сахар дахь Францын зэвсэгт хүчин Исламын улсын удирдагч Аднан Абу Валид аль-Сахравиг хөнөөжээ.

Тэрээр лхагва гарагийн орой “Энэхүү үйл явдал нь Сахелд болж байгаа террорист бүлэглэлийн эсрэг тулааны хүрээнд бидэнд маш чухал амжилтыг авчирлаа” хэмээжээ. Гэвч Аднан Абу Валид аль-Сахравиг хөнөөх ажиллагаа яг хаана явагдсан талаар тэр тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Сахравигийн хувьд Өрнөд Африкийн Сахелийн бүс дэхь Исламын улсын түүхэн удирдагч бөгөөд түүний бүлэглэл 2017 онд Нигерт АНУ-ын олон цэргийн аминд хүрсэн аюулт дайралтыг зохион байгуулж байжээ.

Түүнчлэн 2020 оны наймдугаар сард Сахрави Франц улсын иргэншилтэй зургаан тусламжийн ажилтныг нигер жолоочийнх нь хамтаар хөнөөх тушаал буулгаж байсан юм.

Эммануэль Макроны зүгээс өөрийн Твиттер хуудаснаа, “Энэ орой бид Сахелийн бүс дэх Сервал, Барханэд үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан, шархадсан бүх баатраа, дайны үед амиа алдсан бүх гэр бүлийг дурсан санах болно. Тэдний золиосыг бид үнэгүйдүүлсэнгүй. Бид цаашид ч Африк, Европ, Америк хамтрагчдынхаа тусламжтай дайнаа үргэлжлүүлэх болно” гэжээ.


Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35