Pfizer вакцин 5-11 насныханд ч үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоожээ
2021, 9 сарын 20. 22:540

Pfizer болон BioNtech компаниудын хамтран бүтээсэн Ковид-19 өвчний эсрэг вакцин 5-11 насныханд үр дүнтэй болохыг судалгаагаар тогтоожээ.

АНУ-ын Pfizer компанийн зүгээс орон нутгийн цагаар 20-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, эмнэлзүйн туршилтын үр дүнг нийтэд мэдээлсэн бөгөөд аюулгүй байдлыг баталгаажуулсан гэж мэдэгджээ.

Тус эмнэлзүйн туршилтыг өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан стандарт тунгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний тунг 3 долоо хоногийн интервалаар цэцэрлэгийн насны болон бага ангийн 2268 сурагчдад хийж үр дүнг ажигласан байна.

Үүний үр дүнд хүүхдүүдэд вакцины хоёр дахь тунг хийсний дараа өсвөр насныхан болон насанд хүрэгчдийнхтэй адил вирусын хүчтэй эсрэг биет үүссэн хэмээн мэдэгджээ. Pfizer компанийн зүгээс мөн вакцины аюулгүй байдлын тухайд ч судалгааг хийсэн гээд өсвөр насныханд түгээмэл тохиолдож байсан тариулсан хэсэгт өвдөх, халуурах гэх зэрэг гаж нөлөө нь судалгаанд оролцсон бага насны хүүхдүүдэд маш бага хувьтай ажиглагдсан байна.

Тус компани ойрын хугацаанд АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас энэ насны бүлгийнхэнд вакцин хийх зөвшөөрлийг авахаар төлөвлөж байна.

Уг вакциныг одоогоор АНУ-д 16 ба түүнээс дээш насныханд, 12-15 насныханд шаардлагатай тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. АНУ-аар тогтохгүй барууны олон орнууд Ковид-19 өвчний эсрэг вакциныг 12 ба түүнээс дээш насныханд хийлгэхийг зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35