Билл Гейтсийн үүсгэсэн цэвэр эрчим хүчний төсөл 1 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгожээ
2021, 9 сарын 21. 1:400

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн удирддаг цэвэр эрчим хүчний төсөл 1 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг босгожээ.

Гадаадын томоохон хэвлэлүүд 20-ны өдөр мэдээлснээр, дэлхийн хөрөнгийн менежментийн компани болох BlackRock -ийн буяны сан таван жилийн хугацаанд Breakthrough Energy Catalyst цэвэр эрчим хүчний төсөлд 100 сая долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан байна. Мөн дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч АrcelorMittal болон American Airlines Group компаниуд 100 сая долларын хөрөнгө оруулалт тус тус хийхээр төлөвлөж байгаа аж. Нэмж дурдахад одоогийн байдлаар Microsoft, General Motors, Bank of America, Boston Consulting Group зэрэг томоохон корпорациуд хөрөнгө оруулагчаар хамтран ажиллаж буй юм.

Breakthrough Energy Catalyst төсөл нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх дөрвөн үндсэн шийдлийг арилжаалах, зардлын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Билл Гейтсийн үүсгэн байгуулсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл юм. Хөрөнгө оруулалтын гол чиглэлүүд нь ногоон эх үүсвэр, агаарын хөлгийн тогтвортой түлш, урт хугацаанд эрчим хүч хуримтлуулах болон нүүрстөрөгч цуглуулах зэрэг багтдаг юм.

Билл Гейтс өнгөрсөн сард АНУ-ын Засгийн газрын зүгээс баталсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэд бүтцийн төсөвт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа амласан байна. BlackRock компанийн Гүйцэтгэх захирал Лоуренс Пинк "Бид мөнгө олохын тулд үүнийг хийж байгаа юм биш." гээд “Төслийн хэрэгжилтийг аль болох хурдан бөгөөд үр дүнтэй болгохын тулд хичээн ажиллана.” гэжээ.

Билл Гейтс хэлэхдээ, төсөл ирэх жилээс хэрэгжиж эхлэх бөгөөд 20 орчим компанийг гол түншээр элсүүлэн тус төслийн нийт төсвийг 3 тэрбум долларт хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35