Пакистан улсын Белужистан мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021, 10 сарын 7. 11:581

Пүрэв гарагийн өглөө Пакистан улсын Белужистан мужид газар хөдөлж, 20 хүний амь эрстжээ.

Албаныхны зүгээс амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг хэлсэн байна. Учир нь газар хөдлөлтийн улмаас олон барилга байгууламж нуран унажээ.

АНУ-ын Газарзүйн албанаас мэдээлснээр газар хөдлөлт 5.9 магнитуд хүчтэй, хөрснөөс 9 километрийн гүнд эхтэй хөдөлсөн гэнэ. Газар хөдлөлтийн эх хөрстэй ойр байх тусам чичиргээ их, учрах хохирол их байдаг байна.

Аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа бөгөөд албаныхны мэдээлж байгаагаар дор хаяж 150 гаруй хүн бэртсэн болохыг ч хэлжээ. Тэдний зарим нь биеийн байдал хүндхэн байсан тул эмнэлэгт хүргэгдсэн юм.

Газар хөдлөлтөөс үүдэн нийт 100 гаруй шавар байшин нурж, томоохон барилгууд сүйдсэнээс олон хүн гэр оронгүй болжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35