2 жилийн турш хаягдал дугуй хүзүүндээ зүүж явсан бугыг аварчээ
2021, 10 сарын 12. 20:590

Бүтэн 2 жилийн турш хүзүүндээ автомашины хаягдал дугуй дүүжлээстэй зэрлэг байгальд амьдарч явсан бугыг эсэн мэнд аварчээ.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, Колорадо мужийн Цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтдыг хамгаалах төв 9-ний өдөр Денвер хотын баруун өмнөд хэсгийн ойролцоо тус бугыг барьж, тайвшруулах эм тарьсныхаа дараа хүзүүн дэх дугуйг нь салгаж авсан тухай онцолжээ.

 

Тус төвийн холбогдох ажилтны ярьснаар уг ажиллагаанд оролцсон ажилтнууд аль болох бугын эврийг нь хөндөхгүй байхыг хичээсэн боловч дугуйны цөм төмрийг тайрахад хүндрэлтэй байсны улмаас эвэрний зарим хэсгийг нь тайрахаас аргагүйд хүрсэн гэж тайлбарлав.

Энэ жил 4 настай, 270 кг жинтэй уг буганаас дугуй болон эвэрний хэсгийг салгаж авсны дараа биеийн жин нь 16 кг-аар буурсан байна. 2019 оны 7-р сард Rocky Mountain уулын зэрлэг янгирыг тоолох үеэр анх уг бугыг харжээ.

Цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтдыг хамгаалах төвийн зүгээс буга, баавгай зэрэг олон зэрлэг амьтад хувцас хатаах олс, дүүжин ор, элдэв тавилга, тор зэрэг төрөл бүрийн зүйлд орооцолдсон байх нь элбэг тохиолддог талаар дурдаад амьтдад аюултай байж болзошгүй эд зүйлсийг тусгайлан хариуцлагатай хандахыг орон нутгийн оршин суугчдад уриалжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35