United Airlines компанийн дэд ерөнхийлөгч сураггүй болсноосоо хойш 14 сарын дараа нас барсан байдалтай олджээ
2021, 10 сарын 27. 2:190

Олон асуулт үлдээгээд АНУ-д сураггүй алга болсон дэлхийн хэмжээний ирээдүйтэй компанийн өндөр албан тушаалтан 14 сарын дараа гэрийнхээ ойролцоогоос нас барсан байдалтай олджээ.

Орон нутгийн цагаар 25-ны өдөр Чикаго хотын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 22-ны өдөр мөрдөн байцаах албаныхан Чикагогийн ойролцоох Дупэйг тойргийн Глен ойн хүрхрээ хамгаалах бүсээс цогцос олж, хэн болохыг нь тогтооход United Airlines компанийн Олон улсын борлуулалт хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Жейк Сефолиа байжээ.

Дэд ерөнхийлөгч Сефолиа нь алга болох үедээ өмсөж байсан хувцастайгаа өтгөн шигүү ойд модноос дүүжлээстэй байсан бөгөөд хэргийн газраас хувийн эд зүйлс бүхий үүргэвчийг нь мөн олсон болохыг цагдаагийн ажилтнууд мэдэгджээ. Цагдаа нар задлан шинжилгээ хийсэн ч үхлийн шалтгаан болон хэрхэн амиа алдсан болохыг нь хараахан тогтоогоогүй байгаа аж.

Өнгөрөгч оны 8-р сарын 6-ны орой тэрээр Чикаго хотын захын Элмхурст дахь гэрээсээ гараад холбоогүй болсон бөгөөд хоёр хоногийн дараа буюу 8-ны өдөр орон нутгийн цагдаагийн газарт алга болсон тухай мэдэгдсэн байна.

Дэлхийн хэмжээний томоохон компанийн өндөр албан тушаалтан учир битүүлгээр сураггүй алга болсон явдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсан тул тухайн үед олон зуун сайн дурынхныг дайчлан өргөн хүрээтэй эрлийн ажиллагааг хийсэн хэдий ч үр дүнд хүрээгүй аж. Тэрээр эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35