Төмөр хочит Майк Тайсон онгоцонд хүн цохисон явдлаа тайлбарлажээ
2022, 4 сарын 22. 17:461

Лхагва гарагт АНУ-ын Сан Франциско хотын олон улсын нисэх буудалд мэргэжлийн боксын спортын домог болсон “төмөр” хочит Майк Тайсон онгоцонд сууж байхдаа нэгэн зорчигчийг зодож бэртээсэн явдал гарсан билээ. Үйл явдлын хүрээнд өөр нэгэн зорчигч тэдний бичлэгийг хийсэн бөгөөд бичлэгээ TMZ агентлагт өгсөнөөр нэлээдгүй шуугиан дэгдээсэн байна.

Бичлэгээс үзвэл Жорж гэх зорчигч бизнес ангилалд Майк Тайсоны арын суудалд сууж байхдаа түүнд хандан элдвийг ярьж байсан ч дүрс солигдоход Майк Тайсон түүнийг толгой тус хэсэгт нь удаа дараа цохиж харагдах юм. Тийнхүү бичлэгийг олонд түгсэн хойно түүний хэвлэлийн төлөөлөгчид хэрэг явдал нь бодит болохыг хүлээн зөвшөөрч, бичлэг дээр буусан хүн Майк Тайсон мөн болохыг баталж, тухайн зорчигч нь Тайсонг үг хэлээр доромжилсон хэмээн мэдэгдсэн байна.

Тэдний зүгээс Associated Press агентлагт хандсан шууданд, “Харамсалтай нь, ноён Тайсонг онгоцонд сууж байхад нэгэн түрэмгий зорчигч түүнийг үг хэлээр доромжилж, усны сав шидсэнд тэрээр зорчигчийн биед халдсан хэрэг гарсан нь үнэн болно” хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Associated Press агентлагаас мэдээлснээр, цагдаагийн албаныхан хэрэгт хамаарах хоёр этгээдийг хоёуланг нь саатуулсан гэнэ. Улмаар хоёр этгээдийн нэг нь хэргийн газарт даруй шаардлагатай тусламжийг авсан бөгөөд гэмтлийн зэргийн хувьд амь насанд халгүй гэж бүртгэгдсэн байна. Түүнчлэн хохирогч этгээд үйл явдлын хүрээнд тун бага мэдээлэл өгч, цаашид цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаас татгалзжээ.

Одоогоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэрэгт холбогсдыг сулласан байгаа юм.

Бичлэгийг эндээс үзнэ үү:


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Zangia.mn
192.82.91.48
   /
2022, 4 сарын 22. 23:37

Хөгширчээ.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35