Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Катар улс түүхэндээ анх удаа израильчуудад үүд хаалгаа нээнэ
2022, 6 сарын 10. 2:570

Jerusalem Post сонин болон орон нутгийн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 9-ний өдөр мэдээлснээр ирэх 11-р сард зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катар улс түүхэндээ анх удаа Израилийн иргэдэд үүд хаалгаа нээхээр болжээ.

Израилийн Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын, мөн Спортын яамдууд мөн өдөр хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр израилчуудыг Катарт нэвтрүүлэх талаар Олон улсын хөлбөмбөгийн холбоотой амжилттай зөвшилцөж дууссан хэмээв.

Израилийн Гадаад хэргийн сайд Яир Рапид “Бид өнөөдөр хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулах улс төрийн бас нэгэн амжилттай хэлцлийг хийлээ. Юу хэмээвээс ирэх 11-р сард зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бидэнд үүдээ нээхээр болсон” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Исламын шашинт Катар улс болон Еврейн Израиль улс нь дипломат харилцаа тогтоож байгаагүй бөгөөд зарчмын хувьд Израилийн иргэд Катар улс руу нэвтрэх хориотой байдаг аж.

Гэсэн хэдий ч Израилийн Засгийн газрын зүгээс Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хэлцэл хийсний эцэст дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар худалдан авсан израильчуудыг Катар улс руу саадгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.

Тэмцээний тасалбар худалдаж авсан Израилийн иргэд нэвтрэх визийг орлох "fan ID" авах хүсэлтээ онлайнаар өгөх боломжтой аж.

Харин Израилийн засгийн газар хөл бөмбөг сонирхогчдоо Катар руу зөөх зорчигч тээврийн онгоцыг одооноос бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл чих дэлсэв.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04