"Биржийн бус зах зээл дээр хөрөнгө босгох нь хурдан бас зардлын хувьд хэмнэлттэй"
2022, 8 сарын 10. 11:470

Голомт Капитал ҮЦК Биржийн бус зах зээлээс 122 тэрбум төгрөгийн бондыг амжилттай татан төвлөрүүлээд байна.

Биржийн бус зах зээл дээрх мэргэжлийн тоглогчийн хувьд Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ өөрийн тоглолтын дүрмээсээ хуваалцлаа.

- Яг одоогийн байдлаар дотоодын бондын зах зээл хэр идэвхтэй байна вэ?

- Аливаа улс орны хөрөнгийн зах зээлийн үлэмж хувийг бондын зах зээл бүрдүүлдэг. Манай Улсын хувьд 2021 онд бодлогын хүү буурч, иргэдийн хадгаламжийн хүү буурснаар өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлт нэмэгдсэн нь бондын зах зээл идэвхжих суурь шалтгаан болсон. 2021 онд Биржийн бус зах зээл нээгдсэнээр өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, хөрөнгө оруулагчид бондоо хоёрдогч зах зээл дээр арилжиж зэргээр хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн.

Голомт Капиталын хувьд 2021 оны 9 дүгээр сард Биржийн бус зах зээлийн анхны бонд болох 15 тэрбум төгрөгийн Монкон бондыг татан төвлөрүүлсэн. 2022 оны 7 дугаар сарын байдлаар Биржийн бус зах зээлд нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бондыг Андеррайтерийн компаниуд татан төвлөрүүлээд байгаагаас 122 тэрбум төгрөгийн 27 төрлийн бондыг Голомт Капитал гаргаж зах зээлдээ тэргүүлж байна. Цаашид ч олон компани бонд гаргаж, зах зээл улам бүр тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

- Бонд ер нь хэр эрсдэлтэй хөрөнгө оруулалт вэ?

- Бондыг бүтээгдэхүүнийх нь хувьд эрсдэлтэй эсэхийг шууд дүгнэх боломжгүй. Харин ямар компанийнх вэ, аль Засгийн газрынх вэ, мөн ямар андеррайтераар дамжиж байна вэ гэдгийг онцгой харах хэрэгтэй. Бондын чанар тухайн үнэт цаас гаргагчийн засаглал, үйл ажиллагаа, санхүүгийн чадавх зэрэг олон үзүүлэлтээс хамааран эрсдэл харилцан адилгүй, өгөөж ч мөн ялгаатай байдаг.

- Бондын эргэн төлөлтийг хэрхэн баталгаажуулдаг вэ?

- Олон улсын жишгээр бол бондын зах зээл нь илүү зээлжих зэрэглэлд тулгуурласан бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн нэмэлт барьцаалбар үүсгэлгүйгээр цэвэр тухайн үнэт цаас гаргагчийн санхүүгийн чадавх, өрийн санхүүжилтийн түүх зэрэгт тулгуурлан хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах эсэх шийдвэрээ гаргадаг.

Харин Манай улсын хувьд бондын зах зээл шинэ тутам хөгжиж буй, үнэт цаас гаргагчдын хувьд хангалттай хэмжээний бондын санхүүжилтийн түүх үүсээгүй, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын эрсдэлийг хамгаалах зэрэг шалтгааны үүднээс бондыг давхар барьцаа баталгаатайгаар зах зээлд санал болгож байна. Тухайлбал Голомт Капитал ҮЦК-ийн хувьд андеррайтер хийж буй бондуудад үл хөдлөх хөрөнгө, тухайн компанийн хувьцаа, толгой компанийн баталгаа, банкны баталгаа, зээлийн багц, орлого зэрэг маш олон төрлийн барьцаа баталгаатайгаар өндөр өгөөж бүхий бондын санхүүжилтийн боломжийг харилцагч нартаа амжилттайгаар санал болгож байна.

- Биржийн бус зах зээлд бонд гаргах гэж байгаа компаниуд юуг илүү анхаарах вэ?

- Биржийн зах зээл ч тэр, биржийн бус зах зээл ч тэр олон нийтээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж байгаа үйл явц шүү дээ. Та болон таны бизнес илүү өндөр хариуцлагатай, төлөвлөлттэй бас гүйцэтгэлтэй байхыг шаардах болно. Хөрөнгийн зах зээл гэдэг цэвэр итгэлцэлд суурилдаг учир та хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлснээр Таны ирээдүйн зээлжих зэрэглэл нэмэгдэж, илүү өргөн сонголттой, хямд эх үүсвэр татах үүд нээгдэнэ.

Биржийн бус зах зээл дээр бондоо гаргах нь биржид нээлттэй бонд гаргахаас илүү хурдан бас зардлын хувьд хэмнэлттэйгээрээ давуу талтай юм. Мөн тухайн бизнесийн хувьд арилжааны банкнаас гадна өөр шинэ төрлийн санхүүжилтийн эх үүсвэрийн боломжийг өөртөө нээж байгаа гэдэг нь чухал. Ялангуяа арилжааны банкнууд зээл олголтоо бууруулаад буй энэ цаг үед бондын зах зээл өөрөө Хөрөнгө босгох шинэ талбар юм.

Хөрөнгө оруулагч Та бондын зах зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Голомт капиталтай 7012-1530 утсаар холбогдож, мөн Хөрөнгөтөн форумд ирж оролцон илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Хөрөнгөтөн” Монголын хөрөнгө оруулагчдын хаалттай форум

2022.08.18 | Шангри-Ла зочид буудал | Улаанбаатар

www.hurungutun.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35