Мандал Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Т.Батзул томилогдлоо
2022, 8 сарын 16. 18:090

Мандал Даатгал ХК-ны ТУЗ-ийн 2022 оны 08 сарын 04-ны өдрийн ээлжит хурлаар Мандал Даатгалын Гүйцэтгэх захирлаар Түмэннасан овогтой Батзулыг томиллоо.

Т.Батзул өмнө нь Тэнгэр Даатгал, Голомт Банк, Мандал Даатгалд газрын захирал, дэд захирлаар ажилласан туршлагатай бөгөөд Английн Уэйлсийн Их Сургуулийн магистрын зэрэгтэй.

Т.Батзул захирал нь монголын банк, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн менежер бөгөөд сүүлийн жилүүдэд Зэс карт, Үндэсний хуримтлал зэрэг банкны салбарын хамгийн өндөр борлуулалттай төслүүдийг зохион байгуулж ажилласан.

Мандал Даатгал ХК нь монголын хамгийн том даатгалын компани бөгөөд 7,000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй, 80,000 гаруй харилцагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мандал Даатгал нь олон улсын AM Best зээлжих зэрэглэлийн агентаар үнэлүүлж, BB+ үнэлгээ авсан цорын ганц даатгагч билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35