Илон Маск Twitter-ийг худалдаж авахын тулд 10 тэрбум ам.долларын үнэ бүхий Теsla-гийн хувьцааг зарж магадгүй
2022, 10 сарын 23. 0:170

Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нийгмийн сүлжээний Twitter компанийг худалдан авахын тулд 10 тэрбум ам.долларын үнэ бүхий Tesla-гийн хувьцааг зарж магадгүй гэж шинжээчид мэдэгдэв.

Орон нутгийн цагаар 21-ний өдөр АНУ-ын Wedbush Securities-ийн шинжээч Дэн Айвс хөрөнгө оруулагчдад өгсөн санамж бичигт уг таамгийг дэвшүүлсэн байсныг эдийн засгийн мэдээллийн Market Insider сайт мэдээлсэн байна. Тэрээр хэлэхдээ Илон Маск Twitter-ийг 44 тэрбум ам.доллароор худалдан авахын тулд ирэх долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр 5-10 тэрбум ам.долларын үнэ бүхий Tesla компанийн хувьцааг зарж магадгүй гэж таамаглаж байна гэжээ.

Делавэр мужийн өмчийн шүүх Маск болон Тwitter компанийн хооронд үүсээд байсан маргаан, нэхэмжлэлийг түдгэлзүүлж энэ сарын 28-ны дотор Twitter-ийг худалдан авах энэхүү гэрээг дуусгавар болгохыг Илон Маскад үүрэг болгосон байна. Үүний улмаас Маск ирэх долоо хоногт Tesla-гийн хувьцааг нэмэлтээр зарж, худалдан авалтад зориулагдах хөрөнгийг босгоно гэж Уолл Стрит таамаглаж байгаа юм.

Өмнө нь Маск Тwitter-ийг худалдан авах энэхүү гэрээг гүйцэлдүүлэхийн тулд Теsla-гийн 15 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг зарснаас гадна Morgan Stanley зэрэг томоохон банкуудаас 13 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар тохиролцсон билээ.

Харин үлдэгдэл хөрөнгийг томоохон хөрөнгө оруулагчдад хувьцаа гаргах замаар баталгаажуулах ёстой боловч энэ талаарх тодорхой нөхцөл байдлын тухай ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
3
4
5
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35