Мерседес Бенз Оросын зах зээлийг орхилоо
2022, 10 сарын 26. 19:252

Барууны компаниуд Оросын зах зээлийг орхиж, тус улс дахь салбар нэгжээ худалдаалах болсон энэ цагт автомашин үйлдвэрлэгч Мерседес Бенз компани ч мөн адил арга хэмжээ авах болсноо мэдэгджээ.

Герман улсад төвтэй тус компанийн хувьд ОХУ-д үйлдвэрлэл явуулж, тус улс руу автомашин экспортлохоо аль гуравдугаар сард зогсоогоод байсан ч дорвитой шийд гаргаагүй байсан юм.

Тэгвэл өдгөө тэдний мэдэгдэж байгаагаар Мерседес Бенз Оросын зах зээлийг орхиж, тус улсад бүртгэлтэй хувьцаагаа дотоодын хөрөнгө оруулагч нарт худалдах болсон гэнэ.

Мерседес Бенз компанийн санхүүгийн албаны дарга Харалд Вилхелмийн хэлснээр тэд Оросын зах зээлийг орхисноор онцын их хохирол амсахгүй гэсэн юм.

Тийнхүү тэдний зүгээс ОХУ-ын зах зээлээс гарахдаа үйлчлүүлэгчдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын байрыг хадгалах тал дээр онцгой анхааран ажиллахад төвлөрөхөө мэдэгджээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
37.171.111.202
   /
2022, 10 сарын 27. 15:45

хойд солонгос 2 болж дээ

59.153.114.191
   /
2022, 10 сарын 27. 0:36

Хурдан энэ шинэ Фашист улсаас гарах хэрэгтэйшт,

Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08