Кание Уэстийн жилийн 15,000 ам.долларын төлбөртэй Донда Академи үүд хаалгаа барьжээ
2022, 10 сарын 28. 15:410

Сүүлийн үед ихээхэн асуудалд ороод буй реппер Кание Уэстийн байгуулсан жилийн 15,000 ам.долларын төлбөртэй Донда Академи үүд хаалгаа барьжээ. Академийн зүгээс энэ талаар пүрэв гарагт суралцагчдын эцэг эхэд цахим шуудангаар мэдэгдсэн байна.

Цахим шууданд өгүүлснээр академийн захирал Жэйсон Ангелл, “Манай Донда академийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр бид 2022-2023 оны хичээлийн жилийн үлдсэн хугацаанд үүд хаалгаа барих боллоо. Шийдвэр гарсан даруй хүчин төгөлдөр хэрэгжих болно” гэсэн юм.

Тийнхүү цахим шууданд хавсаргаснаар “МАРГААШ ХИЧЭЭЛ ОРОХГҮЙ” хэмээжээ.

Сими хөндийд байрлах тус академийн хувьд жилийн 15,000 ам.долларын төлбөртэй бөгөөд суралцагчдын эцэг эхтэй нууц хадгалах гэрээ байгуулдаг юм. Таймс сониноос мэдээлж байгаагаар академид 100 орчим суралцагч, 13 бүтэн-цагийн багш байдаг ажээ.

Академийн захирлын хэлж байгаагаар Донда Академи ирэх оны намрын улирлаас үүд хаалгаа нээх гэнэ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
1
4
5
6
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35