Дуучин Шакирагийн экс-нөхөр, хөл бөмбөгчин Жерард Пике зодог тайлна
2022, 11 сарын 4. 19:230

Барселона клубийн хамгаалагч Жерард Пике хөл бөмбөгийн спортоос зодог тайлах болжээ. Тэрээр энэ хагас сайн өдөр Ноу Камп цэнгэлдэхэд сүүлийн тоглолтоо хийх юм.

Өдгөө 35 настай тэрээр энэхүү мэдэгдлээ өөрийн цахим хуудаснаа дүрс бичлэг хэлбэрээр нийтлэн оруулсан байна.

Түүний сүүлийн тоглолт Ла Лигийн тоглолт байх бөгөөд Барселона клуб Алмериагийн эсрэг тоглох юм. Пикегийн хэлснээр, “Би үргэлж Барсагаас цааш баг байхгүй байх болно гэж хэлдэг байсан, яг л тэр хэлснээр минь болох нь.

Хөл бөмбөг надад бүхнийг өгсөн. Барса ч өгч болох бүх зүйлийг өгсөн. Миний шүтэн бишрэгч та бүхэн надад бүгдийг өгсөн.

Харин одоо тэр л жаахан Пикегийн бүх хүсэл нь биелсэн болохоор би та бүхэнд энэхүү аяллаа дуусгаж буйгаа мэдэгдэхээр шийдлээ.

Та бүхэн намайг мэднэ. Би эрт орой хэзээ нэг цагт эргэж ирэх л болно. Ноу Камп цэнгэлдэхэд уулзацгаая! Барса урт наслаг! Үргэлж” гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35