Хөдөлмөр эрхлэгчдийн баримталбал зохилтой ажлын байрны ёс зүйн дэгүүд
2022, 12 сарын 15. 10:000

Хэрэв та нэг байгууллагад олон жил ажилласан, саяхан төгссөн шинэхэн төгсөгч бол наашаа анхаараарай. Бид танд энэ удаагийн нийтлэлээрээ өнөө цагт ажлын байран дээр хөдөлмөр эрхлэгчид ёс зүйн ямар дэг баримталж байгааг танилцуулъя.

Эдгээр ёс зүйн дэгийг баримтлан мөрдөж чадваас та ямар ч газар хялбархан дасаж, бусдад төвөг удахгүйгээр ажлаа хийж чадна.

Сошиал медиагаас хол бай

Сошиал медиа гэдэг нэг хаягаа хэр урт хугацаанд ашигласнаас шалтгаалан арвин их сан хөмрөг үүсгэсэн байх нь бий. Гэвч хүн цаг хугацааны эрхэнд хувьсан өөрчлөгдөж байдаг шүү дээ. Ажлын хамт олонтойгоо сошиал медиагаар холбогдох нь тэд таны хэдэн онд юу гэж бодож санаж явсныг мэдэх боломжтой болгоно. Тиймээс олон нийтийн цахим сүлжээгээ өөрийн хүрээлэлд л ашиглаж хэвшээрэй.

Дуудлага хийх болбоос бусдад төвөг удахгүй байх

Өнөө цагт хүн бүр л гар утас хэрэглэдэг болсноос үүдэн дуудлага хэзээ л бол хэзээ ирж болох болсон. Тиймээс хэрэв гэнэтийн, ажлын холбогдолгүй дуудлага ирвэл бусдад төвөг удахгүйгээр ярьж сураарай. Хэн ч таны хувийн амьдралыг сонсохыг хүсэхгүй шүү дээ. Хурлын өрөө, хүнгүй танхимд орж дуудлага авах нь бусдыг хүндэтгэж буй хэлбэр юм.

Хов жив хөөцөлдөхгүй байх

Хов жив хөөцөлдөх нь та хэн нэгний тухай ярьж байгаа мэт харагдах боловч үнэн хэрэгтээ таны ямар хүн бэ гэдгийг тодруулж өгч байдаг. Нэн ялангуяа хэн нэгний амьдралын талаар худал үнэн нь эргэлзээтэй мэдээлэл тараах нь таныг итгэл үл даах нэгэн болохыг харуулна. Тиймээс хүн өөрөө хов жив хөөцөлдөхгүй, хов жив ярьж байгаа газраас ангид байх хэрэгтэй.

Хараал хэлэхгүй байх

Ажлын байран дээр хараал хэлэхээс татгалзаарай. Хамтран ажиллагсад тань хэчнээн хэнэггүй хүмүүс байсан ч ажлын байран дээр хараал хэлэх, хараалын үгтэй дуу сонсох, садар самуун сурталчилсан дүрс бичлэгтэй дуу тоглуулахаас зайлсхий.

Хаалга тогшиж сур

Ямар ч өрөө, танхимд орох гэж байсан хүн байхгүйг нь бүрэн мэдээгүй тохиолдолд заавал тогш. Ингэснээр та хэн нэг хүний тав тухыг алдагдуулахаас сэргийлэх юм.

Өвдсөн бол ажилдаа битгий яв

Коронавирусийн цар тахал гарснаас хойш хүмүүс илүү сэжигч, өөрсдийн эрүүл мэндэд анхааралтай ханддаг болсон. Тиймээс хэдий шинжилгээгээр танаас коронавирус илрээгүй байсан ч эдгэртлээ ажилдаа бүү яваарай.

Хүн хоорондын зай барь

Хувь хүмүүсийн орон зайг хүндэтгэж, хүний биед хүрэх, хүнтэй хүрэлцэхээс аль болох зайлсхийгээрэй. Нэн ялангуяа ханиад томууны үед, өөрөө өвдсөн бол бусдад хүрэх нь тийм ч сайхан санаа биш. Мөн хүний биед зөвшөөрөлгүй хүрэх нь бүдүүлэг үйлдэл шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
1
2
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35