IKEA компани энэ ондоо багтаан ОХУ дахь үйлдвэрээ худалдахаар болжээ
2022, 12 сарын 29. 16:320

Дэлхийд тавилга үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Шведийн IKEA компани ойрын өдрүүдэд ОХУ дахь үйлдвэрээ худалдах гэрээг эцэслэн байгуулж, Оросын зах зээлээс бүрмөсөн гарахаар болжээ.

Орон нутгийн цагаар 28-ний өдөр ОХУ-ын ерөнхий сайдын орлогч бөгөөд Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров ТАСС агентлагт хэлэхдээ, IKEA компани энэ оны эцэс гэхэд худалдан авагч талтай тохиролцоонд хүрэхээр зорьж байгаа талаар онцолсон байна.

Тус компани нь Украинд дайн эхэлснээс хойш буюу өнгөрөгч гуравдугаар сараас ОХУ дахь бүхий л үйл ажиллагаагаа зогсоож, 17 салбар дэлгүүр, оффис зэргийг хаагаад байсан билээ. Мөн 15,000 ажилчдыг цомхотгожээ.

Харин тус үйлдвэрийн худалдан авч буй талын мэдээллийг Оросын засгийн газар болон IKEA аль аль нь дурдаагүй байна. IKEA компанийн зүгээс "ОХУ дахь үйлдвэрийг худалдах үйл явц төлөвлөгөөний дагуу явагдаж байна" хэмээн мэдэгдсэн хэдий ч “Бид энэхүү үйл явцыг ямар нэгэн асуудалгүй үргэлжлүүлэхийн тулд дэлгэрэнгүй мэдээллийг задруулахгүй байхаар худалдан авагчидтай тохиролцсон" гэж мэдэгдэв.

IKEA компани ОХУ-ын зах зээлийг бүрмөсөн орхих гэж буй талаараа олон нийтэд өмнө нь зарлах үеэрээ ирэх жил гэхэд энэ ажлыг дуусгавар болгохоо цохон тэмдэглэж байсан юм.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украинд цөмрөн орсноос хойш барууны орнууд тус улсын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлснээр дэлхийн томоохон компаниуд Оросын зах зээлийг орхихоос аргагүйд хүрсэн билээ. Автомашин, эрчим хүчний компаниудаас эхлээд хүнсний бүтээгдэхүүн, хувцас загварын томоохон компаниуд гээд дэлхийн 1500 орчим компани Оросын зах зээлэийг орхисон гэх мэдээлэл бий.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35