Шведийн уул уурхайн компани Европ тив дэх газрын ховор элементийн хамгийн том ордыг илрүүлжээ
2023, 1 сарын 13. 12:451

Шведийн уул уурхайн LKAB компанийн мэдэгдлийг иш татан France Press агентлагийн орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр Шведийн хойд бүсийн Кируна хотоос газрын ховор элементийн Европ тив дэх хамгийн том ордыг илрүүлсэн болохыг онцлон хүргэжээ.

LKAB компанийн дурдаж буйгаар энэхүү орд газарт 1 сая гаруй тонн газрын ховор элемент агуулагдаж байгаа хэмээн тооцоолж байгаа бөгөөд нарийн хэмжээг нэмэлт судалгаа хийсний дараа л тооцоолох боломжтой гэж мэдэгдэв. Энэхүү орд нь одоогоор ашиглагдаж буй төмрийн хүдрийн уурхайн яг дэргэдээс олдсон аж.

"Энэ бол зөвхөн LKAB компани төдийгүй тухайн бүсдээ, Шведийн ард түмэн цаашлаад Европ тив, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хувьд ч сайн мэдээ юм" хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Ян Мостром мэдэгдэлдээ хэлэв.

Газрын ховор элемент гэдэг нь химийн элементүүдийн үелэх системийн 57-оос 71-ийг хүртэлх дугаарт байрлах лантаноид элементүүд болон эдгээртэй химийн шинжээрээ ойролцоо 39 дугаарт байрлах иттрий зэргийг оролцуулан хэлж буй хэрэг юм.

Европын орнууд нь өнөөг хүртэл Хятад болон бусад улс орнуудаас газрын ховор элементийг импортолж ирсэн билээ. Сүүлийн үед цахилгаан тээврийн хэрэгсэл болон шинэ болон сэргээгдэх эрчим хүчний салбарт газрын ховор элементийн эрэлт нэмэгдэж байгаагийн хэрээр нийлүүлэлтийн баталгаат сувагтай болох, солонгоруулах асуудал хөндөгдөж буй билээ. Учир нь Хятад улс газрын ховор элементийн экспортод хяналт тавьж уг түүхий эдийг “зэвсэг” болгон ашиглаж байгаатай холбоотой юм. Газрын ховор элемент нь салхин сэнс, зөөврийн электрон төхөөрөмж, микрофон, чанга яригч зэрэг олон электрон бүтээгдэхүүн, дэвшилтэт үйлдвэрлэлийн процесст зайлшгүй шаардлагатай түүхий эд юм.

Шведийн Эрчим хүч, аж үйлдвэрийн сайд Ева Буш “бүс нутгийн цахилгаан эрчим хүчний асуудлаар тогтохгүй Европын холбооны орнуудын ОХУ, БНХАУ-аас хараат байдлыг бууруулж бие даах явц нь энэ ордоос эхлэх болно” хэмээн мэдэгджээ. Ийнхүү томоохон ордыг илрүүлсэн явдал нь Европ тив дэх цахилгаан машин үйлдвэрлэх явц болон сэргээгдэх эрчим хүчний салбарыг өргөжүүлэх ажлыг хурдасгахад ихээхэн хувь нэмэр болох болно хэмээн нэмж тайлбарлав.

Гэвч тус компанийн мэдэгдсэнээр энэхүү ордоос газрын ховор элементийг олборлож зах зээлд гаргахад багадаа 10-15 жил, түүнээс ч дээш хугацаа шаардагдана гэж таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.126.89.29
   /
2023, 1 сарын 15. 8:41

Мэддэг газар бна

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35