Илтгэл хэлэлцүүлэх ур чадвараа хөгжүүлэх 12 алхам
2023, 3 сарын 9. 11:370

АНУ-ын Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хүмүүсийн 75 хувь нь олны өмнө ярихаас айдаг гэсэн дүгнэлт гарчээ. Гэсэн ч ажлын байран дээр хамгийн чухалд тооцогддог ур чадварын нэг бол ярианы ур чадвар, олны өмнө илтгэл хэлэлцүүлэх ур чадвар байдаг.

Тэгвэл бид танд энэхүү нийтлэлээрээ хэрхэн айдсаа давж, олны өмнө өөртөө итгэлтэйгээр илтгэл хэлэлцүүлэх аргуудыг танилцуулъя.

1. Илтгэлийнхээ шат дарааллыг нарийн төлөвлөх

Бодит амьдрал дээр хүн гэнэт л илтгэл хэлэлцүүлэх шаардлага тулгарах нь тийм ч элбэг биш. Ихэнх тохиолдолд илтгэлийг хэлэлцүүлэх хугацааг эртнээс урьдчилан мэдэгдсэн байдаг. Тиймээс илтгэлээ хэлэлцүүлэхээс өмнө та илтгэлийнхээ шат дарааллыг нарийн төлөвлөх хэрэгтэй.

Үүнд юуг төлөвлөх шаардлагатай вэ гэвэл,

-ямар төрлийн илтгэл бэлтгэж байгаа,

-илтгэлээ хэлэлцүүлэхдээ ямар аргаар ярих,

-үзэгчдийн анхаарлыг хэрхэн татах,

-ярих ёстой гол зүйлс юу вэ,

-дүгнэлт хэсгийг хэрхэн сайн хийх,

-таны илтгэл хугацаандаа багтаж байна уу,

-илтгэлдээ ямар үзүүлэн үзүүлж болох,

-үзэгчдийн зүгээс таны илтгэлээс юу хүлээх ёстой зэрэг юм.

2. Аль болох олон удаа бэлд

Бусад бүх л зөөлөн ур чадварын нэг адилаар илтгэл хэлэлцүүлэх ур чадварыг сайтар эзэмших хамгийн зөв арга бол аль болох олон удаа бэлдэх.

Илтгэл хэлэлцүүлэх хамгийн үр дүнтэй арга бол,

-Толины өмнө, гэр бүл, найзуудынхаа өмнө бэлдэх,

-TED Talk үзэх, илтгэл хэлэлцүүлэх хэв маягуудыг харьцуулан судлах,

-Илтгэл хэлэлцүүлэх, олны өмнө ярих болон харилцааны талаар өгүүлсэн номууд унших,

-Өөрийн сайжруулах шаардлагатай зүйлсийг буулган тэмдэглэл хөтлөх,

-Илтгэл хэлэлцүүлж байх үедээ бичлэг хийх,

-Шаардлагатай гэж үзвэл илтгэл хэлэлцүүлэх чадварын хүрээнд мэргэшсэн багшид шавь орох, эсхүл Зангиа Академийн “Илтгэх ур чадварын хичээл”-ийг үзэх,

-Их сургуулийн илтгэх ур чадварын хичээлд суух.

3. Дасгал хийх

Хачирхалтай сонсогдож байж болох ч дасгал хийх үнэхээр үр дүнтэй шүү! Учир нь дасгал хийснээр хүний биед серотонин, допамин, норадреналин зэрэг даавар ялгардаг бөгөөд эдгээр нь хүний сэтгэл зовних мэдрэмжийг бууруулдаг. Мөн дасгал хийсний дараах хоёр цагт хүний анхаарал төвлөрөх чадвар илт сайжирдаг ба дасгал хийх нь хүний мартамхай болохоос сэргийлдэг.

4. Цагаасаа эрт ирэх

Илтгэл хэлэлцүүлэх гэж байгаа хүнд ямар ч төрлийн техникийн асуудал тулгарч болно. Үүнд дан ганц микрофон, зөөврийн компьютер ажиллахгүй байх зэрэг асуудал орохгүй бөгөөд таны өмсөж байсан хувцсанд ч ямар нэг асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс та илтгэл хэлэлцүүлэх гэж байгаа бол товлосон цагаас дор хаяж 15-20 минутын өмнө ирж, өөрийн болон техникийн бэлэн байдлыг хангасан байх хэрэгтэй.

5. Үзэгчдээ таних

Илтгэлээ бэлтгэж байх үедээ таны илтгэлийг хэн сонсох вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь та илтгэлээ үзэгчдийнхээ онцлогт тааруулан бэлдэхгүй бол таны илтгэл амжилтгүй болох магадлал өндөр юм.

Жишээлбэл, таны үзэгчид 50 болон түүнээс дээш насны хүмүүс байх аваас та Рик, Морти 2 киноноос эш авч болохгүй. Харин энэ нөхцөлд та үзэгчдийнхээ насны онцлогт тааруулан, тэдний амьдарч байсан үед ямар шог хошин яриа ярьж байсан болон одоо ярьж байгааг тусгах хэрэгтэй. Ингэснээр таны илтгэл илүү үр дүнтэй болно.

6. Тайвшруулах арга техникийг хэрэглэх

Маш туршлагатай илтгэгчид ч олны өмнө гарахдаа тодорхой хэмжээний сандрал мэдэрдэг. Энэ нөхцөлд тэд өөрт тохиромжтой тайвшруулах арга техникийг хэрэглэдэг. Хамгийн энгийн хийгээд үр дүнтэй арга бол амьсгалах. Гэхдээ ердөө нэг амьсгал авч гаргах бус харин уртаар амьсгалж, удаанаар гаргах.

/Үргэлжлэлийг дараагийн нийтлэлээс хүлээн авна уу/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35