Кайли Женнер, Трэвис Скотт нар хууль ёсоор хүүгийнхээ нэрийг солих хүсэлтээ гаргажээ
3 сарын 17. 14:430

Тэрбумтан Кайли Женнер, реппер Трэвис Скотт нар хүүгээ төрснөөс хойш нэг жилийн дараагаар нэрийг нь хууль ёсоор солиулах хүсэлтээ гаргажээ.

Тэдний хувьд хүүг анх Уольф Жак Вебстер гэж нэрлээд байсан бол саяхан түүний нэрийг Эйр Вебстер гэж солиулахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн өгсөн байна.

TMZ мэдээллийн сайтаас мэдээлснээр хос хоёр хүүтэйгээ тодорхой хугацааг өнгөрүүлсний дүнд түүнд Эйр Вебстер гэх нэр илүү зохино гэж дүгнэжээ.

Хос хоёрын зүгээс 2022 оны гуравдугаар сард буюу хүүгээ төрснөөс хойш нэг сарын дараа түүний нэрийг сольсноо мэдэгдэж байсан юм. Гэвч тэд хүүгийнхээ нэрийг олонд зарлалгүй нэг жил орчим хугацаа өнгөрсөн хойно түүнийг Эйр Вебстер гэж нэрлэснээ хуваалцсан. Тэгвэл хос хоёр одоо л хүүгийнхээ нэрийг хууль ёсоор солиулах гэж байгаа нь энэ ажээ.


Эх сурвалж: Page Six

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
14
0
8
1
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Их Британи улс Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт нэгдэхээр болжээ
02023-3-31 10:21
Амстердам хотын удирдлага 18-35 насны Британи эрчүүдэд хандан тус хотыг зорин ирэхгүй байхыг уриалжээ
02023-3-31 9:52
ОХУ WSJ сонины сурвалжлагч Эван Гершковичыг саатуулжээ
02023-3-30 18:59
Казахстан улсын ерөнхий сайдаар Алихан Смаиловыг дахин томилжээ
02023-3-30 17:10
Lamborghini цахилгаан, шатахуун хосолмол хөдөлгүүртэй загвараа танилцуулжээ
02023-3-30 16:36
Українська Правда: Дайн эхэлснээс хойш 400 хоногт ОХУ 173 мянган цэргээ алдсан
02023-3-30 15:10
Дисней орон тооны цомхотголынхоо хүрээнд өндөр албан тушаалтнуудаа халжээ
02023-3-30 14:49
Мэргэжилтнүүд хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг зогсоохыг уриалах болжээ
02023-3-30 12:37
АНУ ОХУ-ыг ардаа орхиж, газрын тосны импортоор Европт тэргүүлж эхэлжээ
02023-3-30 11:34
ОХУ-ын зах зээлээс гарч буй Барууны компаниуд бизнесээ худалдсан үнийн дүнгийнхээ 10 хувийг тус улсад үлдээнэ
02023-3-30 10:33