БНХАУ Япон улсыг хагас дамжуулагчийн экспортод тавьж буй хяналтаа зогсооход уриаллаа
2023, 5 сарын 29. 19:500

Даваа гарагт БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэнтао Япон улсыг хагас дамжуулагчийн экспортод тавьж буй хяналтаа зогсооход уриалжээ.

БНХАУ-ын талаас үзэж байгаагаар тэдний энэ хяналт нь олон улсын эдийн засаг хийгээд худалдааны дүрмийг ноцтой зөрчсөн буруу үйлдэл гэсэн юм.

Япон улсын хувьд өнгөрөгч нэгдүгээр сард Нидерланд улсын хамтаар БНХАУ руу гаргах хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардлагатай 23 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хязгаарлалтад оруулсан билээ. Үүний зорилго нь АНУ-ын Хятадын эсрэг тавьсан хоригийг дэмжих, БНХАУ дотооддоо хагас дамжуулагч бүтээхэд шаардлагатай багаж хэрэгсэл худалдах боломжийг хумих байсан юм. АНУ-ын хувьд өнгөрөгч онд Хятадын суперкомпьютерын үйлдвэрлэлд нөлөөлөх зорилгоор хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн экспортод хориг тавьсан.

Харин Япон улсын хувьд хязгаарлалтыг тогтоохдоо дан ганц БНХАУ-ын эсрэг тогтоогоогүй бөгөөд тэдний мэдэгдсэнээр энэхүү арга хэмжээ нь олон улсын тогтвортой байдал, энх тайванд нэмэр болох зорилготой гэжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35