АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Binance биржийн гүйцэтгэх захирлын эсрэг нэхэмжлэл гаргажээ
2023, 6 сарын 7. 6:200

АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны зүгээс криптовалютын салбартаа дэлхийд тэргүүлэгч Binance биржийн гүйцэтгэх захирал Чанпэн Жаогийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.

Үүний үр дүнд криптовалютын “алт” гэгддэг Биткоины ханш өнгөрөгч гуравдугаар сараас хойш анх удаа 26 мянган ам.доллараас доош унахад хүрээд байна.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, Үнэт цаас, биржийн хороо нь гүйцэтгэх захирал Жао болон Binance бирж нь үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн хэмээн Вашингтон ДС-ийн Холбооны шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг онцлон тэмдэглэв.

Уг нэхэмжлэлд “Binance бирж болон гүйцэтгэх захирал Жао нар олон тэрбум ам.доллараар хэмжигдэх харилцагчдынхаа хөрөнгийг хувьдаа ашиглаж, асар их эрсдэлд оруулсан” хэмээн дурдсан байна.

Үүгээр тогтохгүй Binance бирж нь Америкийн криптовалютын хөрөнгө оруулагчдыг хилийн чанад дахь биржид шууд хөрөнгө оруулахыг хориглоод буй энэ үед ч эрх баригчдын хяналтгүйгээр зарим томоохон хөрөнгө оруулагчдад гадаадад арилжаа хийх боломжийг олгосон хэмээн буруутгаж байгаа аж.

Үнэт цаас, биржийн хороо нь тус биржийн гүйцэтгэх захирал Жаог 13 хуулийн зүйл заалтийг зөрчсөн гэж буруутгажээ.

Үнэт цаас, биржийн хорооны тэргүүн Гари Генслер мэдэгдэлдээ "Binance биржийн гүйцэтгэх захирал Жао харилцагчдаа хууран мэхэлж, үйлчлүүлэгчдийнхээ ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулсан” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35