ГОВЬ: Монголын анхны ноолууран гутал олон улс руу “нүүдэллэнэ”
2023, 8 сарын 21. 15:310

Ямагт анхдагчдын нэг байсаар ирсэн “ГОВЬ” ХК анхны ноолууран гутлаа урлан хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ. Олон улсад монгол ноолуурын чансааг таниулж, дэлхийн хэрэглэгчдийн дунд ноолуурын загвар болон чанарын шуугиан ам дамжин тарж байгаа энэ цагт ГОВЬ дахин нэг шинэ бүтээлийг урлаж олныг гайхшируулаад байна.

Ноолуураар зөвхөн цамц, өмд л урладаг гэх хэвшмэл ойлголтыг ГОВЬ-ийнхон эвдэж, бүтээгдэхүүний сонголтыг арвижууллаа.

ГОВЬ шинэ бүтээгдэхүүнийхээ кампанит ажлыг "Better for feet, Better for nature" буюу хөлд таатай байгальд ээлтэй сонголт гэх консепттой гаргахыг зорьсон хэмээн тус компанийн бүтээлч сэтгэлгээтэй залуус онцолж байсан юм. Мөн “cashmere sneakers” нь агаарын солилцоог бүрэн хангадгаараа давуу талтай бөгөөд "амьсгалдаг гутал" ч гэж тодорхойлж болно.

Түүнчлэн уг бүтээгдэхүүн нь эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийнхэнд тохиромжтой бөгөөд амьдралын алхам бүрд зохицох сонголт байж чадна хэмээн ГОВЬ-ийн дизайны хамт олон тодотгожээ. Магадгүй загварын салбарт трэнд болж буй “цагаан кет”-ийн орыг ч залгамжилж мэдэх юм.

ГОВЬ-ийн “Cashmere Sneakers”-ийн давуу талууд:

  • Ноолууран гуталд зориулж агаарын солилцоог бүрэн хангадаг шинэ драпыг урласан.
  • Ул нь “Green eva” буюу байгальд ээлтэй резин болон чихрийн нишингийг агуулж, үдээсийг 100% хөвөн даавуун материалаар урласан.
  • Түүнчлэн байгальд хор хөнөөл учруулахгүй байх үүднээс үдээсний нүдийг хатгамлаар шийдсэн.
  • “Cashmere Sneakers”-ийн дотор улавч нь нуураас дахин боловсруулсан 15%-н замгийг агуулсан эко материалаар хийгдсэн. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад туслах төдийгүй чийг шингээх давуу талтай.

ГОВЬ тогтвортой байдлыг эрхэмлэн байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьдог нь урласан бүтээгдэхүүн бүрийн нарийн хийц, материал сонголт, баглаа боодол гээд жижиг деталь бүрээс нь мэдрэгддэгийг үнэн ч хэрэглэгчид нь андахгүй. Тэд шинэ бүтээгдэхүүний гадна сав боодлыг ч мартсангүй. Баглаа боодлын хувьд 100% органик даавуун гутлын уут болон дахин боловсруулсан цаасыг ашигласан байна.

Монголчууд өөрсдөө гутлаа урлаж эхэлснээр экспортын бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн сацуу уул уурхайн бус эдийн засгийг солонгоруулан дотооддоо үлэмж хэмжээний баялгийг бүтээх эх үйлийн жимийг тодотгож буй нэг хэрэг юм. Энэ том ажлын манлайлал нь болж өөрсдийн үнэт хувь нэмрийг оруулж буй ГОВЬ-ийн шинийг санаачлагч хамт олонд Монголын анхны ноолууран гутлыг урласанд талархал илэрхийлж, баяр хүргэе!

Ташрамд дурдахад ГОВЬ “Cashmere sneakers”-ээ 2023.08.23-ны өдөр олон улсын зах зээлд танилцуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35