АНУ: Умард Солонгосын кибер гэмт хэрэгт хэрхэн хариу арга хэмжээ авах талаар хэлэлцжээ
2023, 9 сарын 1. 4:500

АНУ-ын Сангийн яамны харьяа Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүгээс саяхан Умард Солонгос дижитал экосистемийг зүй бусаар ашигласан тохиолдолд хариу арга хэмжээ авах арга замын талаар мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулснаа мэдэгджээ.

Тус улсын сангийн яам нь Умард Солонгос хууль бус зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд виртуал хөрөнгийг хулгайлан угааж буй кибер гэмт хэрэг нь АНУ-ын санхүүгийн системд ихээхэн аюул учруулж байна гэв.

Энэхүү мэдээлэл солилцох уулзалтаар Умард Солонгосын тал дижитал экосистемийг урвуулан ашиглаж буй явдал нь санхүүгийн системд ямар аюул занал учруулж байгааг онцолж, тэдний өдүүлж байгаа хууль бус санхүүгийн үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Нэмж дурдахад санхүүгийн байгууллагууд болон криптовалютын салбарынхан Умард Солонгосын кибер халдлагад хэрхэн үр дүнтэйгээр хариу арга хэмжээ авах талаар санал бодлоо чөлөөтэй солилцжээ.

Сангийн яамны зүгээс Умард Солонгосын хууль бус санхүүгийн заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахын тулд боломжтой бүх арга хэрэгслийг ашиглана гэдгээ мөн мэдэгдэв. Түүнчлэн ямар нэгэн санхүүгийн сэжигтэй үйл ажиллагаа болж байгаа нь анзаарагдсан тохиолдолд сайн дурын үндсэн дээр мэдээллийг ил болгох дээр түргэн шуурхай хамтарч ажиллахыг бүх санхүүгийн байгууллагуудад уриалсан байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01