Өөр ажилд орохоос цааргалах 5 шалтгаан
2023, 9 сарын 11. 8:000

Ажлаа солимоор санагдах ч нэг л зүрхлэхгүй байна уу? Өөр ажилд орно гэдэг шинэ, шинэ боломжийн үүд мэт санагдах ч дассан газраасаа холдох нь тийм амархан биш. Тэгвэл бид танд өөр ажилд орохоос цааргалахад нөлөөлдөг 5 шалтгааныг хэлж өгье. Магадгүй танд ажлаа солих шаардлага гарсан ч та ажлаа солихоос эмээж байгаа бол дараах нийтлэлийг уншаарай.

1. Одоо ажиллаж буй компаниа орхихоос айх

Таны санаа зовниж буй гол зүйл “Тэд надгүйгээр яах билээ?” байж болох юм. Магадгүй та төслийнхөө хүрээнд хамгийн үнэ цэнтэй ажилтан нь хийгээд өөрийн үнэ цэнийг мэддэг нэгэн болохоор компаниа өөрөө учраа олог гээд үлдээж чадахгүй байгаа байх.

Гэхдээ та карьерын хувьд өсөж дэвших эрхтэй нэгэн гэдгээ санаарай. Та өөрийн ашиг сонирхолд нийцсэн ажлыг хийх эрхтэй тул энэ нөхцөлд өөрийн карьерыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Харин орхиж буй компанийнхаа хувьд сүүлийн минут хүртэл хамаг сайнаараа ажиллахад л болно.

2. Таны одоо хийж буй ажил таныг тодорхойлдог

Ихэнх хүмүүсийн айдгаар тэдний одоо хийж буй ажил, тэднийг бүхэлд нь тодорхойлдог тул өөр ажилд орох нь нийгмийн статус, өөрийн үнэлэмжээ тэр чигтээ алдаж буй хэрэг болно гэж боддог. Гэхдээ таны ажил таныг бус зөвхөн юу хийдгийг тань л тодорхойлдог гэдгийг санаарай.

Хэрэв та энэ шалтгаанаас болж ажлаа солихоос зүрхшээж байвал эхлээд өөрийн давуу тал, ур чадварыг сайтар тодорхойлоорой. Мөн компанидаа оруулсан хувь нэмрээ эргэцүүлж, өөр компанийг ч төдий чинээ амжилтад хүргэж чадах нэгэн гэдэгтээ үнэмшихэд энэ айдас үгүй болно.

3. Шинэ ажлаа үзэн ядах вий гэж эмээдэг

Өөрийн мэдэхгүй зүйлээс хүн хамгийн их зүрхшээдэг. Тиймээс л хүмүүс одоо хийж буй ажилдаа сэтгэл дундуур ч өөр ажил горилж зүрхэлдэггүй. Энэ нөхцөлд бидний танд өгөх зөвлөгөө бол хангалттай судалгаа хийж, өөрт таалагдах ажлын байрыг олох юм. Ажил горилох гэж буй компанийнхаа ажилчидтай уулзаж, тандалт хийж ч болно шүү дээ.

Ажил хийх дургүй хүмүүсийн ихэнх нь өөрийн юу хийх дуртайг олж нээгээгүйгээс болон ажлыг нэг хэвийн зүйл гэж боддогоос үүдэн өөр ажил хайх ч сонирхолгүй байдаг. Гэхдээ хэрэв та ажилдаа дуртай нэгэнтэй ярилцаад үзвэл энэ хандлага тань ч өөрчлөгдөж болно.

4. Өөр ажил хийж чадахгүй байх гэж бодох

Магадгүй та одоо хийж буй ажилдаа хэт их дассанаас үүдэн өөр зүйл хийж чадахгүй мэтээр санаж байж болох юм. Гэхдээ бүх зүйлд анхны удаа гэж байдаг шүү дээ. Энэ нөхцөлд таны анхаарах зүйл бол шинэ ажлын байрныхаа тодорхойлолттой сайтар танилцах юм. Харин шинэ ур чадвар эзэмших шаардлагатай байвал суралцахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг санахад л болно.

5. Шинэ ажилтан гэх нэр зүүх дургүй

Тав тухтай бүсээ орхино гэдэг тийм ч амархан биш. Гэхдээ л энэ айдсаас болоод өөр ажил горилж зүрхлэхгүй байх нь хэтэрхий харамсалтай шүү дээ. Тиймээс хэрэв та шинэ ажилтан гэх нэр зүүхээс цааргалж байвал яг одоо өөрийн тав тухтай бүсээ орхиорой. Энэ нь заавал ажлаа солихоос эхлэх албагүй. Тав тухтай бүсээ орхихын тулд шинэ хүмүүстэй танилцаж, шинэ зүйлсийг туршихад л болно. Ингэснээр та шинэ орчинд өөрийн биеийг хэрхэн авч явж, хүмүүстэй хэрхэн танилцах аргаа олох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
6
2
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35