Капитрон банк дэлхийн №1 банктай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
9 сарын 7. 15:320

Монгол-Хятадын дөрөв дэх экспо Хөх хотод энэ сарын 6-нд эхэлсэн. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн хоёр жил тутам зохион байгуулж буй тус арга хэмжээнд энэ удаад манай улсаас ХХААХҮЯ, МҮХАҮТ болон 500 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

Энэ үеэр Капитрон банк дэлхийн №1 банк болох ICBC банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Гүйцэтгэх захирлын Санхүү хариуцсан орлогч Ч.Энхбат хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Капитрон банк ICBC банктай 2013 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд ийнхүү 10 жилийн дараа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээ тэлж байгаа юм.

ICBC банкны тухай: ICBC банк нь 6.1 их наяд долларын активтай, 700 сая гаруй харилцагчтай, 17 мянган салбартай дэлхийн №1 банкаар нэрлэгддэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://shorturl.at/kqESU

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мексик: Литийн олборлолтоо өөрсдөө хийх зорилгоор Хятадын компанид өгсөн олборлолтын эрхээ гэнэт цуцалжээ
2023-9-30 2:07
АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл: Хэлэлцээрт ахиц гарахгүй бол 29-нөөс ажил хаялтыг өргөжүүлнэ
2023-9-29 23:45
Epic Games компани нийт ажиллах хүчнийхээ 16 хувийг орон тооны цомхотголд оруулах болжээ
2023-9-29 19:50
Sony Interactive Entertainment компанийн гүйцэтгэх захирал Жим Райан ирэх онд тэтгэвэртээ гарах болжээ
2023-9-29 19:21
АНУ-д ипотекийн зээлийн хүү сүүлийн 23 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ
2023-9-29 18:10
АНУ: Калифорни мужийн хуулиар түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгджээ
2023-9-29 16:23
China Eastern Airlines C919 загварын агаарын хөлгөөс 100 ширхгийг захиалжээ
2023-9-29 13:14
ОХУ: Ирэх онд ДНБ-ий 6 хувийг батлан ​​хамгаалахын салбарт зарцуулахаар төлөвлөжээ
2023-9-29 8:57
НАТО-ийн гишүүн орон удахгүй Оросыг дэмжигч ерөнхий сайдтай болох уу?
02023-9-28 19:20
Израильчууд АНУ-д визгүй зорчих болжээ
02023-9-28 17:33