Ирээдүйн манлайлагчдад хэрэгтэй 5 ур чадвар
2023, 9 сарын 12. 17:330

Сүүлийн үед ажилтнуудынхаа манлайллын ур чадварыг өсгөх гэдэг байгууллага бүрийн анхаарах сэдэв болж байгаа билээ. Ажиллах орчин нөхцөл өөрчлөгдөхийн хэрээр манлайлагч нарын эзэмшсэн байх ёстой ур чадваруудад ч өөрчлөлт орж буй.

Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ HR Dive хуудаснаас боловсруулсан ирээдүйн манлайлагч нарт хэрэгтэй 5 ур чадварыг танилцуулъя.

1. Өөрийгөө таних

Манлайлагч хүн өөрийгөө сайтар таньж мэдсэн байх аваас түүний гаргах шийдвэр илүү оновчтой болж, багийн ажиллагааг удирдахдаа ч гаргууд болж байдаг. Мэргэжилтний хэлснээр, “Манлайлагч хүн өөрийгөө сайтар таньсан байх гэдэг нь тэр бүхнийг хийж чадахгүй гэдэгтэйгээ эвлэрсэн байхыг хэлж байгаа бөгөөд ажлыг үр ашигтайгаар хуваарилан гүйцэтгүүлж чаддаг болохыг хэлнэ” гэсэн юм.

Үүнээс гадна өөрийгөө сайтар таньсан хүн өөрийн давуу болон сул талыг сайн мэдэж байдаг бөгөөд бусдад нөлөөлөх чадвар сайтай байдаг.

2. Уян хатан байдал

Уян хатан байх гэдэг дан ганц бие физиологийн хүрээнд яригддаг зүйл биш. Харин ажлын орчин нөхцөлд уян хатан байх нь хувь хүн илүү нээлттэй сэтгэж, шинэ зүйлсийг хүлээн авах чадвар өндөртэй байх явдал юм.

3. Алдааг олж илрүүлэх

Орчин цагт хиймэл оюун ухаан бүхий чатботуудыг хүний ажлыг ихээр хөнгөвчлөх болсон энэ үед манлайлагч нарт тавих нэг шаардлага нь алдааг олж илрүүлэх ур чадвар юм. Энэ нь дан ганц хиймэл оюун ухааны гүйцэтгэсэн ажлын хүрээнд бус бөгөөд ажлын өдөр тутмын явцын хүрээнд алдаа дутагдлыг олж, залруулахад анхаарч ажиллахыг хэлнэ.

4. Анхааралтай сонсогч байх

Ажлаа сайн хийхэд хамгийн хэрэгтэй ур чадвар бол сайн сонсох юм. Тиймээс та сайн манлайлагч байхыг хүсвэл сайн сонсогч байгаарай. Судалгаагаар 4 ажилтан тутмын нэг нь тэдний менежерүүд тэднийг сайн сонсдоггүй гэсэн дүн гарсан байна.

5. Аналитик сэтгэлгээ

Аналитик сэтгэлгээ гэдэг үеийн үед маш хэрэгтэй ур чадварт тооцогдож ирсэн ч орчин цагт уг ур чадварын хэрэгцээ шаардлага улам нэмэгдэх болсон. Улмаар Дэлхийн Эдийн засгийн форумын “Ажил мэргэжлийн ирээдүйн төлөв 2023” тайланд өгүүлснээр 2027 он гэхэд уг ур чадвар хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй ур чадвар болно гэсэн юм.


Эх сурвалж: HR Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35