АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл: Хэлэлцээрт ахиц гарахгүй бол 29-нөөс ажил хаялтыг өргөжүүлнэ
2023, 9 сарын 29. 23:450

Америкийн Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн зүгээс зохион байгуулж буй Форд, Женерал Моторс, Стеллантис зэрэг автомашин үйлдвэрлэлээрээ АНУ-даа тэргүүлэгч гурван компанийн ажилчдыг хамарсан ажил хаялт хэлэлцээрийн шатанд ямар нэгэн ахиц дэвшилд хүрч чадахгүй бол энэ сарын 29-ний өдрөөс эхлэн ажил хаялтаа өргөжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар 27-ны өдөр Уолл Стрийт Журнал сонинд мэдээлснээр, Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн албаны хүн Женерал Моторс, Форд, Стеллантис компаниудын удирдлагуудтай хийж буй хэлэлцээр зэрэг явагдаж байгаа бөгөөд 29-ний өглөөний 10 цагт цаашид хэрхэхээ олон нийтэд мэдэгдэхээ зарласныг онцлон тэмдэглэв.

Хөдөлмөрийн хөлсний гэрээг дөрвөн жилээр хийх эсэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэхгүй бол мөн өдрийн үд дунд ажил хаялтын цар хүрээг улам өргөжүүлэх болно хэмээн тэрээр энэ үеэр нэмж дурдсан байна.

Энэ нь ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн гол нэр дэвшигчид болох ерөнхийлөгч Жо Байден болон ерөнхийлөгч асан Дональд Трамп нар нэг өдрийн зайтай ажил хаялт болж буй газарт очиж тэднийг дэмжиж буйгаа илэрхийлсэнтэй холбоотой юм.

Өнгөрөгч 15-ны өдрөөс эхлэн Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч эдгээр гурван компанийн эсрэг нэгэн зэрэг ажил хаялт зарлаж, дараагийн дөрвөн жилийн хугацаанд цалингаа 36 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлээд байгаа билээ.

Үүнээс долоо хоногийн дараа буюу 22-ны өдрөөс эхлэн энэхүү ажил хаялтад оролцож буй үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн тоог тус улсын 20 муж дахь Женерал Моторс болон Стеллантис компанийн сэлбэг, эд анги нийлүүлэгч 38 компанийн ажилчдаар өргөжүүлж буйгаа зарласан юм.

Одоогийн байдлаар тус үйлдвэрчний эвлэлийн 146 мянган гишүүний 18 мянга гаруй нь энэхүү ажил хаялтад оролцож байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35